...
...

Мафийн 50 гишүүнийг баривчилжээ

Италийн өмнө зүгт тусгай ажиллагаа явуулсны үр дүнд тус улс дахь мафийн хүчирхэг байгууллагуудын нэг “Сакра корона унита”-ын 50 гишүүнийг баривчилсан байна.

Тэднийг зохион байгуулалттай гэмт хэрэг, аллага, хар тамхи, зэвсгийн хууль бус наймаа, хадгалалт зэрэгт буруутгаж байгаа аж. Мөн тэдний гэмт үйлдлүүд дээр тус байгууллагаас гаран цагдаагийнхантай хамтран ажиллах болсон нэг экс гишүүний хүүг хөнөөсөн явдал нэмэгдэж байгаа гэнэ.

Энэхүү тусгай ажиллагаа өнгөрөгч оны 12-р сард эхэлсэн мөрдлөгийн үр дүнд Бриндизи, Лечче, Таранто, Апули зэрэг мужуудад явагдсан байна.

Дашрамд дурдахад, Италид мафийн үндсэн дөрвөн нэгдэл байдаг: Сицилид “Коза ностра”, Калабри мужид “Ндрангета”, Неапол болон түүний ойр орчимд “Каморра”,  Апулид “Сакра корона унита” үйл ажиллагаа явуулдаг аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ