...
...

Б.Эрдэнэтуяа: Эцэг хүн өөрөө л үрийнхээ нэрийг хайрлах ёстой юм шүү!

Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигал Монгол эмэгтэйг эхнэрээ болгон ханилсан билээ. Тэрбээр энэ сонголтынхоо тухай ярихдаа Монгол Улс надтай салшгүй холбоотой ч гэж ярих нь бий. 

Цагтаа Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай түүний гурав дахь эхнэр билээ. Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” юм. 2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэтуяад хөтлөгч Э.Гантулгаас авахуулаад эвслийн засгийн газрын нэгэн сайд хүртэл ухаан мэдрэлгүй дурлаж явсан ч аль аль нь түүнийг Америк руу алдчихсан билээ. Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон түүхтэй. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа хүүхдэд нэр өгөх тухай үзэл бодлоо ийн хуваалцжээ. 

"Авга эгч маань төржээ. Тэгсэн аав маань миний хүүгээс жаахан дүүдээ ямар нэр өгөх вэ гэж асуулаа. Тэгсэн миний хүү "Хүүе надаас юуг нь асуудгийн. Би ямар аав нь биш дээ" гэж хариулахыг сонслоо. 
Тиймээ Эцэг хүн л үрдээ нэр хайрладаг Монгол ёсон алдагдаад өдгөө лам хуврага, бөө зайрангаас нэр залж эсвэл бүр хамаатан саднаараа нэр бичүүлж шигшиж сугалаад нэр сонгож өгдөг болсон нь үр хүүхдийн тавилан заяаг ихэд төөрүүлдэг аж. 
Энгийн хар ухаанаар бодсон ч тийм юм. 
Эцэг хүн өөрийнхөө бүтээсэн ХҮН хэмээх хамгийн төгс бүтээлдээ өөрөө нэр сонгон өгч "тамгалахгүй" бол төрүүлсэн үр нэр хайрласан хүний хүн болж, эцэг эхийн үг сонсдоггүй, чих хатуу, зөрүүд, ааш муутай гэх мэт зантай болж эцэг эхээ асарч өргөхдөө дутмаг болдог байна. Эцэг хүн өөрөө үрийнхээ чихэнд өөрийн оноож өгсөн нэрийг шивнэж хэлж өгч чадаагүй бол одоо ч өөрөө домноод нэр хайрлах нь үрсийн чинь заяа буян хазайхгүй тэгш дүүрэн явахын үндэс болно гэж Монгол ухаант эрдэмт мэргэн хүн сургаж байна лээ. БОДОГТУН!" гэв.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • Сайхан монгол бүсгүй биш дэг гэнүү та тийм сайхан уу яа яа аймаар юм бэ,эрэгтэй бол таны эхнэр тийм сайхан уу?

  • хүн дурлаад байхаар сайхан хүүхэн биш л дээ ямартаа ч монгол эрийг голоод харийн эрийг сонгосон хүн сайхан монгол бүсгүй биш дэг хм

  • Medej yadaad bh yu bainaa? Mongol uhaan gej yarih hereg baina uu? Joohon zuv yavj ,zuv bodol teeh bailgui dee?!

  • huni amidralig sain med,gyu murtuu dur meden bichih yumaa he he.

  • Сигалын 30 эхнэрээс хамгийн сайн дуулгавартай зарц нь байж сайн үйлчилгээ үзүүлдэг учраас л хажуудаа хоног төөрүүлж байлгаж байгаа юм. Түүнээс биш ганц эхнэр ганц хүүхэд нь байсан бол бас яахав .Өчнөөн төрлиын эмсээс өчнөөн зулбасага хүүхэдтэй золбин тэнүүлч хулгайчаар гоёх гээд ядчих юм.

  • am ajil ni zurun gedeg bhaa? bitgii busdiin ohid-g uruu tat!!!

  • manai mongolchuud bie bienee muulahdaa vneheer sain shv. hvn hvntei l suusan bn. gadaad dotood yamar hamaa bnaa

  • Монгол хүүхнүүдийн шунал нь ихдээд гадаадын золбин юмнуудын өвөрт орсноо сайхан амьдрал гэж боддог байхдаа

  • эмэгтэй хүн зээр хоёр нутаггүй гэж монголчууд бид ярьдаг юм. тиймээс охид, бүсгүйчүүдээ элдэв муухай үгээр хэлэх хэрэг байхгүй.

  • ene teneg yanxan saindaa sigaltai niilchixsen ym shi avirlax ym daa

  • зөв л санаа б.на. гэр бүлд нь аз жаргал хүсье.

  • mash zeb uhaantai ohin bn

  • mongol yos yaridag hen be? MGL tsusaa yari gajig amitan be?

  • uuriiguu harchaad olon yum yariasai! olon zaluu ohid-d buruu ulger durailal bolj bgaa ih yumd bodood yavdag hog ve? malchin

  • Hoorhii ene Erdenetuyag orovdoh yum daa.

  • Ene Sigal-iig ovoo huuhenchin, mash ih hartai gaihal gej unshij baisan. End tend ochood l " Bi ta nart hairtai, tanai ulsiin irgen bolyo, ingej kino hiine, tegj reclam-dana" geed yavdag yum shig baigaa yum. Ene muu huuhen baga l zoduulsan baigaasai.

  • энэ америк сэм ах ч мэдэхгүй дээ Монгол салшгүй нэг хэсэг нь юу л бол доо Харин монгол эмэгтэй нь бол хараас эдийн шуналтай гадаад баян хөгшин эртэй эд хөрөнгөнд л санаархаж байгаагаас зайлахгүй халхын хавтгай ямарч аавын хүү энэ авгай шуналыг барахгүй алтны ценж Мянганбаяр хажууд нь юу биш

Онцлох мэдээ