...
...

Соёлын ордны хамт олон Туул гол дагуух хогийг цэвэрлэв

Манай улс 1993 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдэд урлаг соёлыг тасралтгүй түгээж, уламжлан хөгжүүлж, соён гэгээрүүлж буй Соёлын ордны хамт олон багагүй ажлуудыг санаачлан хийжээ.

Тухайлбал, тус Соёлын ордны хамт олны санаачлагаар Туул гол орчмоор их цэвэрлэгээ хийж, гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн Нийслэлийн Соёл урлагийн газраас есөн дүүргийн Соёлын ордны уран бүтээлчдийн дунд олон төрөлт спортын арга хэмжээ зохион байгуулжээ. Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд Баянзүрх дүүргийн Соёлын ордны баг тамирчид гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Онцлох мэдээ