...
...

У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, гэж үү?..

Хуучин хувьсгалын тухай магтан дуулах биш, шинэ хувьсгал хийх хэрэгтэйг сэхээрэх цаг ирж. Хувьсгал гэхээр дайтаж байлдаад, бие биенээ хөнөөхөд уриалж байна гэж бүү мунхаглаарай. Дээдэс суудлаа олохоо байсан, тэдний хэрүүл тэмцлээс болж төрийн өрх дэрвэсэн энэ цаг үед жинхэнэ эх орончийг тодруулан түүгээр төр жолоодуулсан хувьсгалыг хийх цаг ирж. Өөрөөр хэлбэл Монголын төрд шинэ хувьсгалыг хийхгүй бол МАН-ын толгой ч, АН-ын толгой ч ялгаагүй ялзарсан байна. Өнгө, мөнгөний төрөөр дамжиж орж ирсэн ялзрал шат шатныхаа албан тушаалтнуудад үйлчилж эхлээд удсаныг харсаар, дуугүй өнгөрсөөр олон жилийн хөгжлийн үр жимсийг хүртэх боломжоо ч алдсан.

Зөвлөлт холбоот улс задрахтай зэрэгцэн Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж ардчиллын жим дагасан. Тухайн үед Монголтой нэг гараанаас гарсан олон тооны улс өнөөдөр хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагдахад хүрч байна. Хамгийн захын жишээ Казахстан улс өнөөдөр ямархан хөгжил дэвшилтэй байгааг хар. Манайх тогоон дотроо хагаралдсаар урагшаа ахисан ч юмгүй, төрийн толгойд гарсан хөрөнгөтэй цөөнхөө “тэжээсээр” ирлээ. Ард түмнийхээ халаасыг ухаж хөлжинө гэдэг, хар захын халаасны хулгайчаас ч дор юм. Авилгачид, өнгө мөнгөний шуналтнууд хаана гарсныг Засгийн газар огцрохын өмнөх үйл явдлаас бид тод харлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх хэрхэн худалдагдахыг ч үзлээ. Үнэнийг хэлэх эрүүл сэтгэлгээт сэтгүүлчдийн маань хэвлэн нийтлэх эрхийг худалдаж авч байна гэдэг том асуудал шүү!!!

Шударга нийгэмд, эрүүл сэтгэлгээтэй амьдрах хүсэл эрмэлзлийнхээ төлөө тэмцэгч тэр бүр тааралдахаа больж байна. Тиймд л төрд хувьсгал хэрэгтэй болж таараад байгаа юм. Дээдэс суудлаа олчихвол, ард иргэдийн гүйдэл аяа дагаад засарчихна. “Мэргэжлийн” гэж өөрсдийгөө тодотгон овоглосон Засгийн газрын халааг авах хүмүүсийг нийгэм анхааралтай ажиж байна. Ерөнхий сайдад олон хүн нэрээ дэвшүүлж, зарим нь өөрийгөө  эчнээгээр  сонгочихоод дарцаглаж яваа.  Гэхдээ  тэдний  хэн нь, яагаад ч биш. Нэр  ч бичигдэж дуулдаад байгаа хүмүүс дунд хааяа дурдагдаад, зорилготойгоор /хэн нэгний бодлогоор/ хасагдаад яваа нэг нэр бий. Тэр бол мэдээж Ухнаагийн Хүрэлсүх. Энэ эрхэм төрд хийх шинэчлэл, хувьсгалын эхлэлийг тавьсан. “Хаан шалдан явна” гэж хашхирах зоригтон үгүй болж, мөнгөтэй нэгний өмнө тэргүүн гулдайлгах болсон энэ үед “мэргэжлийн” Засгийн газар яагаад огцрох ёстойг тэрээр зарлаж, үнэн мөнийг нь олон нийтэд таниулсан. Хууль хэнд үйлчилдгийг ч бие дээрээ туршиж олон нийтэд харууллаа. Амь насаа шударга үнэний төлөө золихоос ч айсангүй.

Түүнийг гүтгэсэн, доромжилсон, ганцааран руу нь олуулаа хуруу гарган чичилсэн. Үнэн хэрхэн ялдгийг харин үзүүллээ. МАН доторх шунал булхайг нээж задалж харууллаа. Монголын хувь заяа хаашаа хөтлөгдөж байсныг таниулж, буруу замналыг түр саатууллаа. Одоо харин У.Хүрэлсүхэд шинээр Засгийн газар байгуулах  эрхийг өгч байж гэмээн төрд шинэчлэл хийх хувьсгалаа тэрээр өрнүүлнэ. Тэгж гэмээн Төр цэвэршинэ. Шударга, зөв алхмыг тэр хүн зоригтойгоор хийж чадна. Түүнийг мэргэжлийн Засгийн газрыг огцруулах эхлэлийг тавиагүй бол хэн нь ч үл дуугаран, мөрөө харан гэлдэрсээр 2020 онтой үлгэн салган залгах байлаа. Төрийг эмх цэгцтэй, ард иргэдийн төлөө ажиллах чадвартай байлгах л хамгийн чухал.  Түүнээс бие биерүүгээ харж, бие биенийхээ халаасыг зузаалахын төлөө ажилладаг сайд нартай Засгийн газар хэрэггүй гэдгийг мэргэжлийн Засгийн газрын сайд нар ч тэр түүний өмнөх АН-ын Засгийн газар ч тэр батлаад өглөө.

У.Хүрэлсүхэд бусдаас давуу чанар олон бий. Түүний дотроос бусдыг удирдах, бусдад үлгэрлэх, шударга зарчимч, шаардлага өндөртэй чанар нь илүү товойж харагддаг. Тэр цэргийн хүн учраас андгай тангарагийн учир начрыг сайн мэднэ. Төрийн сайдын андгай ч, эр цэргийн андгай ч нэгэн чигт өргөгддөгийг ухамсарласан хүн. Нийгмийн дэмжлэг түүнрүү чиглэж буйг бүгд харж байна. Яг одоо л У.Хүрэлсүхэд төрийн жолоог даатгая...

З.Говьсайхан

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (76)
  • Зохиогчдыг нь нууцалсан "Орос төсөл" гэдэг дөрвөн боть номыг номыг уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.

  • У. Хүрэлсүх Засаг барина, монголын ард түмний төлөө ажилланаа, ажиллана.

  • Нам дотроо буруу яваад байна гэж шудрагаар өөрийн нэр төр амьдралаа золиослон байж гарч ирсэн зоримог хүнээ дэмжих нь зөв шүү ард түмэн минь аль өөрийгээ болж байна гээд хойно сууж байгаа улсууд алийг тэр гэх вэ ер нь хувиа бодсон хандлага нийгэм даяараа байгаа шүү Хүрэлсүхийг дэмжиж байна.

  • Mon gorid ow oo. Ter nydargan er toroor. Togloh hereg yy tegeed

  • Ene bol niigmiin zahialga. 3

  • Зөв, өөр хүн алга

  • ЭНЭ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ ХЭРЭВ АЛДВАЛ БИД СӨНӨ ШҮҮ.ШУНАЛТАНГУУДЫГ ШУДРАГА ШҮҮХЭЭР ШҮҮХ ЮМСАН ЯАЯ ДАА.

  • Зөв.зөв төрдшупарга зарчимч хүн хэрэгтэй энэ хүн яах аргагүй У Хүрэлсүх мөнбилээ

  • ХАРМАГТАИН ОРДЫН ЭЗЭН БОЛОХ ГЭЖ

  • Eh oronch hun ES boloh tsag bolson . Urid umnu dandaa mungu yaridan huusun humuus baisan bol odoo munguus busdig hardag hun garah ni zuv

  • буруу байна

  • Хүрэлсүх чадна дайчин мундаг хүн ерөнхий сайд болбол багаа сайн бүрдүүл ажлыг чармайлт сайтай хийлгэж чадна сайд нараа томилоод дараа нь яамдынхаа ТНБД нараа нилээн чадалтай хүнээр тавих хэрэгтэй тэгвэл ажил урагштай болж ТАХ ын хүнд сурталыг арилгаж чадах хэрэгтэй ТНБД нар гэж өөрсдийгөө мөнгөний гарын үсэг зурдаг тэнгэрээс бууж ирсэн хүн шиг бодож нилээн цамаан эрх мэдлийг эдэлдэг хүмүүс шүү үүнийг анхааралдаа авах,е/с болбол өөрийн хариуцсан нэгж газраар сайн явж шалгаж байх үүрэг даалгаврыг сайн өгөх яамдын хамт олны үгийг сайн сонсох хэрэгтэй шүү шуналтай дарга нартаа эргүүлэн татах арга хэмжээг сайн авч байх гээд зөндөө ажил бна

  • Дэмжиж байна, үнэхээр монголын төрийг өөрчилж хувьсгал хийх цаг болсон, энэ сайн үйлийг монгол түмэн тэвчин ядан хүлээж байна.

  • хүрэлсүх хүчтэй байгаарай гарын үсэг зурсан бүх гишүүд дээ амжилт хүсэж байгаа зөв зүйл хийсэн энхболдыг хачин болгох хэрэгтэй ёстой шүү

  • АМЖИЛТ АМЖИЛТ

  • ХҮРЭЛСҮХ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ЗААВАЛ БОЛНО ШҮҮ АМЖИЛТ ЭНХБОЛД ЛАЛАРЫГ АМЬТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭМЖИЖ БАЙГАА АРД ТҮМЭН БИД ЗААВАЛ ЯЛНА ШҮҮ

  • ХҮРЭЛСҮХ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ЗААВАЛ БОЛНО ШҮҮ АМЖИЛТ ЭНХБОЛД ЛАЛАРЫГ АМЬТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭМЖИЖ БАЙГАА АРД ТҮМЭН БИД ЗААВАЛ ЯЛНА ШҮҮ

  • hurelsuh l hiij chadna

  • Hurelsuheer eronhii said bolgoj manang bylshllah heregtei elbegdorj bayar badamjynai TDBank zereg lyivarchdiig bugdiig shalgaj hariytslag tiitsoh estoi

  • Хурэлсухийг еренхий сайд болгох тухай яаж ярьж чадаж байнаа бусдыг дарангуйлан манлайлагч биш жинхэнэ тооны эдийн засгийн ухаантай хун эх улсын эдийн засгийн тогоог манах учиртайг хун л еренхий сайдын албыг хашна шуудээ жаахан бодолтой асуудалд хандаач

  • Хvрэлсvхийг ерэнхий сайд болгох нь зvтэй энэ хvн монголыг монголоор нь авч явж чадна авилагчдыг бvгдийг зогсоож чадна

  • ene buzar yalzarsan tord ganz bolovch iim hyn baisnii hycheer odoo hagas hugas ch gesen toriig zeverlej ehelne gedeg chin saihan zuil, bas zaashaa shudargaar temzvel byr zeverlegdeh bolno ,,,,naidaj baina

  • 1.Аймаг сум баг болгонд байгаа АН, МАН-ын үүрийг татан буулгах, үүр байгуулахыг хориглох 2. Улсын төсвөөс намуудад төлөөлөгчийн тоогоор ологодог татаасыг зогсоох 2. Эрдэнэт Дарханыг яаралтай хот болгох, бусад бүх сумыг баг болгох 3. Төрийн албыг 20% цомхотгох 4. Сонгууль өгдөггүй иргэдийг торгодог болгох 5. Оюу-толгойн гэрээг монголын иргэдэд нээлттэй болгож танилцуулах Оюу толгой талын нөхдүүдтэй гэрээний асуудлаар дахин ширээнд суух 6. Үндсэн хуулийн одоогийн хэлэлцүүлэгийг зогсоож АИХ байгуулж хэлэлцүүлэх уг хэлэлцүүлэгт өмнөх 70,0 сая төгргийн хахууль авсан нэгч хүнийг оролцуулж болохгүй. Энэ бүгдийг ганцхан Хүрэлсүх л чадна.

  • Төрийг муужирлаас гаргах зам Хүрэлсүх мөн.Гэвч сайд нар гээч гай нар бий.Тэднийг базан тэмтрэх зангараг түүнд бий гэдэгт итгэнэ. Шанаадаад болохгүй бол сольж чаданаа итгэж байна

  • Монгол улсад өнөөдөр төр гэж байхгүй ээ. Монголын төр гэдэг бол МАН-ын компаниуд болсон. Иргэн хүнийг нохойн чинээ боддог болсон. Монгол улсыг залуургүй завьтай зүйрлэж болно. Хүрэлсүх сайд болчихбол энэ нэг төрийг цэгцлэж чадна гэж горьдож банйа. Өөр хүн бахь байдгаар нь байлгана.

  • Hurelsuh ni deer shuu taminee ydaj zodoldoj chadna

  • Munguus iluu unetei yum gevel eh oron gazar mini yum daa tiim uchraas ard tumen bid U.Hurelsuhig demjih ni zuv . Zasag turuu zuv songohgui yavsaar bgaad mongol ulsin maani tusgaar togtnol ur huuhdiin maani ireedui burheg bolood bgaag uhaar . Unuudur uvurmongolchuud hyatadin usun nemegdej bgaa hurdad diildej b.a 300 malchid gazar nutgiinhaa tuluu tsemtsehd tuunii esreg 500 tsagdaa bosoj b.a .geed bodod . Eh oron tusgaar togtnolinhoo tuluu zuv bodlogo gargaj ajillah hun munguus iluu heregtei .Manai NUB gishuun oron uchir turiin bodlogo sain bgaag tsagt Mongol ulsin buren buten bdald hen haldaj chadahgui yum . Iim bailgah eh oronchid bidend unuudur heregtei ungu mungnii tuluu yavdag humuus hereggui bolson tsag

  • Яг одоо л энэ өвчит Хүрэлсүхийг зогсоох байтугай, тэр өөрийгөө мөрдсөн гэх жүжиг найруулсан хэрэгт нь зохих ялыг нь өгөх ёстой. Юун ЕС болох вэ? Түүнийг зөвхөн харанхуй масс дэмжих байх.

  • ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ.

  • ХҮРЭЛБААТАР ОУВС-Д ОРОХЫГ ХАМГИЙН ИХ ШААРДСАН. ТЭГЭЭД ОУВС-ЫН ШААРДЛАГААР ОЛОН ТАТВАР НЭМСЭН. ГЭТЭЛ ХҮРЭЛБААТАРЫН ЗАСГАА ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАД ТАТВАР НЭМСЭН НЬ ГОЛ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН. ЭНДЭЭС ҮЗЭХЭД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ИХ ЭРТНЭЭС ЭХЭЛСЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙГАА ЮМ. БАС ХҮРЭЛБААТАРЫН ОРОН ГАРНЫГ ГЭРЧИЛЧИЛЖ БАЙНА. МӨН ХҮРЭЛ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-Д АЖИЛЛАСАН НЬ МЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ НУРНА ГЭЖ ТООЦООЛСОН. ЗАСГАА ТӨРИЙН АЛБАНЫ ДАДЛАГА ТУРШАЛАГАТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЭХИЙГ МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД, АРД ТҮМЭН БИД ХҮСЭЖ БАЙНА. .

  • НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ.

  • ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ.

  • Urbagch lalar lab bish shv

  • ШУДАРГА, ҮНЭН БАЙНА ГЭДЭГ ХЭН НЭГНИЙГ ГҮТГЭЖ ДОРМЖИЛЖ, АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙНЭ ГЭСЭН ҮГ БИШ. ХҮРЭЛСҮХ ШИГ ОРОН ГАРАН АМЬТАН ЗАСАГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ. САЯ Ч ШАДАР САЙЛЫН ХУВЬД УДИРДАЖ БАЙСАН. ТАНХИМААРАА ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙТАЛ ХҮРЭЛСҮХ ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ, БҮР ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭЭД УЛАЙРСАН БУХ ШИГ ЗҮТГЭЭД БАЙНА. ЭРҮҮЛ ХҮНИЙ ШИНЖ БИШ. ШУДАРАГА Л ЮМ БОЛ БИ Ч БУРУУТАЙ ГЭДГЭЭ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛЭЭЧ.

  • Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад (Ч.Хүрэлбаатар мэтийн) нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/

  • У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг уншицгаа. Тэгээд Монголчууд Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно!!!

  • Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.

  • Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Яригдаад байгаа 5 хүнээс Хүрэлсүх ЕС болох нь тодорхой л байна даа хөө. Нямдорж л лав биш шүү.

  • хүрэлсүхийг дэмжиж байгаа залуу хүн шудаөрга бас чхэлэх гэснээ хэлдэг чанар түүнд харагддаг яадаг юм хууччуулаа дэмжээд л хулхидуулсаар 27 жил өнгөрч ядуурч туйлдаж дууслаа одоо нэг залуу хүнийг гаргаад л үзье харин жинхэнэ мэргэжлийн засгаа байгуулаад ялангуяа дан дээлтэй сайд нараа томилоод л үзүүлээд өгөх хэрэгтэйшүү итгэж байна итгэлийг биелүүлэх чанар ч түүнд байгаа

  • Араас нь хутга шаадаггүй хүн болох гээд муу луйварчдын ялангуяа Мэеэ-гийн вант улсыг хараад чимээгүй яваад байх уу. Яг цаг нь болсон үед гарч ирсэн ард түмэн дэмжиж байгаа. Баяр хүргэе. Сайхан цаг удахгүй ирнэ.

  • Мэдэхгүй юм даа.Энэ хүний төр, нам хоёрт хийсэн гавьяа байна уу.Их хүсэмжилсэн хүн бас болдоггүй л дээ. МАН-ыг мөн ч хүсэж байж гаргасан эцэст нь сандал ширээний төлөө бие биенээ уралцаад дэмий л байгаа биздээ.

  • zuv shuu demjij bna Hurelsuh chadna

  • ийм урвагч Ерөнхий сайд болвол нэг л өдөр монголыг бүгдийг нь зарах байлгүй дээ.

  • эрлийз морь уралдуулахгүй, эрлийзүүдтэй нийлж төр барихгүй,идсэн уусанд өршөөлгүй эр хүн

Онцлох мэдээ