...
...

Үндэсний язгуур урлагаа дээдлэн шүтдэг Монгол түмэндээ зориулав

Одоогоос жил гаруйн өмнө Монголын хамгийн сүүлийн үеийн концерт заалны нээлт болж, ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урин нээлтийн элит тоглолт зохион байгуулж байснаас хойш "Корпорэйт" зочид буудлын концертын танхимд маш олон мэргэжлийн тоглолтуудыг амжилттай зохион байгуулагдсан билээ. 

Монголдоо анх удаа тайз дэлгэц, хөгжим техник тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн энэ концертын танхим дэргэдээ "Корпорэйт энтертайнмент" хэмээх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн баг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

"Корпорейт" энтертайнмент энэ зун хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологиор тоноглогдсон концертын танхим, гэрэл, дуу дүрс дуугаралтын онцгой шийдэл, гайхалтай найруулагчтай тоглолтыг Үндэсний баяр наадмын үеэр хүргэсэн нь гадна дотны олон үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

Тэгвэл энэ удаа "Корпорейт" энтертайнмент, "Корпорейт конвешн центр" улирлын ээлжит шоугаараа үндэсний язгуур урлаг орчин үеийн урлагтай хэрхэн төгс хосолж болдгийг харуулахаар "Намар" улирлын тоглолтыг зохион байгуулж 9 сарын 22-нд үзэгчдэдээ ганцхан удаа хүргэх ажээ. 

"Намар" бүрэн хэмжээний шоу тоглолт хоёр хэсгээс бүрдэх юм. Тодруулбал эхний хэсэгт хамтлаг дуучдын үзүүлбэр. Харин хоёр дахь хэсэг үдэшлэгээр үргэлжилнэ.

Үндэсний язгуур урлагаа дээдлэн шүтдэг Монгол түмэндээ зориулав

Үдэшлэгийн зочдод хөнгөн зууш, шар айраг, бартендерын онцгой коктейлээр үйлчлэх бөгөөд тоглолтын уран бүтээлчидтэй хамт амьд хөгжимтэй жааз үдшийг өнгөрүүлэх боломжтой аж.

Корпорэйт энтертаймент ерөнхий найруулагч Д.Энхбаяр:

Өнөөдөр бид "Корпорейт" энтертайнмент байгуулагдсаныг албан ёсоор зарлаж байна. Мөн үүнтэй холбогдуулан нээлт хийж "Намар" хэмээх улирлын тоглолтыг 9 сарын 22-нд зохион байгуулахаар бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд байна. 

Тус нэгдлийн уран бүтээлчдийг танилцуулбал?

Тэгэлгүй яахав. Ерөнхий найруулагчаар Д.Энхбаяр миний бие, продюсер Б.Ганхөлөг, М.Болд ерөнхий продюсер "Корпорейт конвешн центр"-ийн ерөнхий захирал н.Ганболд, үйл ажиллагаа хариуцсан менежерээр н.Энэрэл гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Хөгжмийн бүрэлдэхүүний хувьд?

- Язгуур хөгжмийн талаас "Тэнгэр аялгуу", "Алтан ураг" хамтлаг, Бүжгийн талаас "Nature dance" продакшин, орчин үеийн хамтлаг талаасаа "Дэлхий" хамтлаг, хөгжмийн гол нэмэлт зэмсэг бөмбөрийн "UB drums" чуулга. Үүнээс гадна мэдээж бид өөрсдийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн залуу дуучдыг эгнээндээ нэгтгэсэн.

Тодруулбал?

- Уртын дуучин Э.Баасанжав. Нийтэд түгээгүй ч гэсэн хаана ч чадварлаг уран бүтээлч байгаа. Мөн н.Энхжин гээд шинэ залуу эстрадын дуучин, "Дэлхий" хамтлагтай хамтарч уран бүтээл хийдэг жазз дуучин н.Тэнүүн гэх мэт бүрэлдэхүүнтэй байна.

Намар шоуны онцлог юу вэ?

Намар шоу тоглолтыг бидний зүгээс Монгол шоу тоглолт гэсэн өнцгөөс харж гаргаж ирэхийг хичээж байна. Үүнээс гадна маш их өндөр технологи, Монгол ая эгшиг, үндэсний өв соёл болон түүн дээр тулгуурлан хөгжиж буй орчин үеийн урлагийг олон түмэндээ таниулж, сэтгэлийн баясал өгөх гэж байгаагаараа онцлогтой. Бид үзэгчдэд сонирхолтой байх талаасаа циркийн үзүүлбэрүүдийг ч шигтгэж байна. Амьд тайз засалттай, ямар ч илүү дутуу тайлбаргүйгээр тоглолт маань зогсолтгүй үргэлжилнэ. Шоу зөвхөн тайзан дээр тоглогдоод өнгөрдөг хэлбэрийг халж, үүнээс татгалзаж байгаа. Тодруулбал тоглолтын дараа үзэгч уран бүтээлчид хоорондоо холбогдон сонирхолтой яриа өрнүүлэхээр зохион байгуулж байна. Үүнээс хойш ч яг энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. 

Цаашдаа ямар зорилготой байна вэ?

- Мэдээж хэтийн зорилго "Корпорейт энтертаймент" гадаад зах зээлийг өөрсдийн нилээн чухал хэсэг болгон ажиллана. 

Баярлалаа. 

 

Ерөнхий зохион байгуулагч:

  • КОРПОРЕЙТ ХОТЕЛ энд КОНВЕНШН ЦЕНТР
  • КОРПОРЕЙТ ЭНТЕРТАЙНМЕНТ

Тасалбарыг:

  • 19001800 /үнэгүй хүргэлт/
  • TICKET.mn  -ээс онлайнаар захиалан авах боломжтой.

Уншигч та дэлгэрэнгүй мэдээллийг 8611 3234 дугаараас аваарай. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ