...
...

Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль болжээ

Говь-Алтай аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд өнөөдөр Есөнбулаг сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо. Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 400 гаруй албан хаагч оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт аймгийн хүйтэн салхитай,  зарим үед шороон шуурга шуурч байсан хэдий ч орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн цаг агаарын хүндрэлийг үл ажран дадлага сургуульд идэвхитэй оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Онцлох мэдээ