...
...

Зөрчлийн тухай хуультай холбогдуулан хөдөө орон нутагт сургалт хийжээ

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд УТОХГ, НТГ, дүүргүүдийн болон Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн татварын хэлтсүүдийн хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжүүдийн татварын улсын /ахлах/ байцаагч нарт зориулсан сургалтыг ТЕГ-ын ТХШАЗГ-аас 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг татварын зөрчлийн хуулийн зохицуулалт, түүнийг шалган шийдвэрлэх арга зүйн сэдвээр ТЕГ-ын ТХШАЗГ-ын дарга С.Баясгалан удирдан явууллав. Сургалтанд нийслэл, аймаг, дүүргийн 200 байцаагч хамрагджээ.

Эх сурвалж: МУТА

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ