...
...

Могойн сүргийг хэрцгийгээр алсан эмэгтэйн гэр бүлд 3 хоногийн дараа...

Сахиб Исламмагомедова төмс ухаж яваад, асар том могойд тээглэн бүдэрсэн байна. Эмэгтэй түүнийг алдалгүй дагаж үүрийг нь олоод 80 гаруй могойг хүрзээр цохиж алсан ба үлдсэн хэсэг нь зугтжээ.

Орон нутгийн биологичид дахин тийм явдал гаргуулахгүйн тулд Сахиб болон орон нутгийн бусад иргэдтэй харилцан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд мөлхөгчдийн ингэж олноор хөнөөх нь бүс нутагт экологийн хохирол учруулах талаар тайлбарлах гэж байгаа гэнэ.

"Аймшигтай зүйл болоогүй. Тэд надад төмс ухахад саад учруулсаар байна. Одоо ч манай газарт, могой байж л байна" хэмээн Сахиб Исламмагомедова хэлсэн байна.

Энэ үйл явдал болсоноос хойш 3 хоногийн дараа түүний амьдрал орвонгоороо эргэжээ. Түүний том хүү гэр бүлийн хамт осолд ороод 2 ач нь газар дээрээ, хүү нь эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Харин хүүгийн эхнэр эсэн мэнд амьд гарсан байна.

Б.Золоо

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ