...
...

1970 онд ашиглалтад орсон ЗАМ-ыг засч байна

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг бүхийн иж бүрэн замын ажлыг хийж хугацаанаас нь өмнө дуусгаад байна. Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Тиймээс зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ