...
...

Таксинд эд зүйлээ мартсан залууд жолооч 700,000 төгрөгтэй хэтэвчийг эргүүлэн өгчээ

Сайн санааны үзүүрт шар тос гэдэг үг бий. Нийгэм тэр чигтээ өчигдөрхөн өсвөр насны охидын бодлогогүй үйлдлээс болж гунигт авсан. Тэгвэл сайн муу хослодог хорвоод сайхан сэтгэлт, ухаалаг хүмүүс олон ажээ. Тодруулбал өчигдөр 100 айлд таксинаас буухдаа 700,000 төгрөгтэй түрийвч, бичиг баримт, виза картаа нэгэн залуу мартжээ. Тэрбээр түрийвч нь олдохоосоо өнгөрсөн биз хэмээн бодож, алхаж явтал таксины жолооч залуу Сансарын тунелээр буцан ирж эд зүйлсийг нь  өгчээ.

Сайн хүний үр

Сүүт гүүний унага н.Өсөхбаярт ажилд нь амжилт хүсч, алтан шар зам нь өөдөө байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ