...
...

Тавантолгойн замд хоёр машин мөргөлдөж, жолооч нь шатаж амиа алджээ

Тавантолгойн ордоос БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан “North benz” маркийн том оворын ачааны хоёр машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол энэ долоо хоногийн мягмар гаригт Тавантолгойн ордоос Гашуунсухайтын замд, хилээс нааш 130 гаруй км-ийн орчимд Чойгийн тохой гэдэг газар  болсон байна. 

 Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр жолооч өөрөө амиа алджээ. Мөргөсөн автомашин шатаж, жолооч үрүүл, суудлынхаа дунд хавжуулагдсанаас үүдэн гарч чадалгүй шатаж нас баржээ.

Ослын талаар жолооч Д-гийн мэдээлснээр “Хилийн цаана нүүрсээ буулгаад буцаж явсан жолоочийн ачааны машин эвдэрснээс замаа чөлөөлж чадалгүй зогсолт хийсэн байсныг Тавантолгойгоос нүүрс зөөж явсан автомашины жолооч очиж мөргөсөн байна. Гүйцэж түрүүлэх юм уу, хурдтай явснаас үүдэн машинаа зогсоож чадаагүй бололтой. 100 орчим тоннын даацтай автомашиныг огцом тоормослох, зогсоох боломжгүй. Тийм учраас машинаа зогсоож дийлээгүй байх” гэсэн юм.

 Харин эвдэрсэн автомашинд хүн байгаагүй байна. Талийгаач нь 30 гаруй настай залуу байжээ. Уг машинууд нь Хятад эзэнтэй, монгол жолооч нар хөлсөөр ажилладаг байсан байна.

Үргэлжлэлийг ЭНД http://news.zindaa.mn/23jr дарж уншина уу...

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ