...
...

Гурав хоногт 4 кг хасах мацаг

Илүүдэл жинтэй хүн бүрт зориулж амралтын өдрийн ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Уншигч танд Энэтхэгийн иогийн их сургуулиас гаргасан жин хасах 3 хоногийн мацгийг танилцуулж байна.

Тус мацгийн үеэр хүмүүс эхний өдрөөс эхлэн шээсний ялгаруулалт нь сайжирч 3 хоногтоо ойролцоогоор 2-4 кг жин хасдаг гэнэ. Бүх төрлийн мацгийн үед хамгийн чухал зүйл бол амралт бөгөөд ингэснээр бие байгалийн жамаараа хороо гадагшлуулж эхэлдэг ажээ.

Эхний өдөр: Хагас мацаг буюу дан жимс ногоо иднэ. Өдөрт зөвхөн гурван удаа хооллоно. Өөрийн бие физиологийн онцлогт тохирсон ногоо жимсийг сонгон хэрэглэх нь үр дүнтэй.

Хоёрдах өдөр: Усан мацаг барина

Гурвадахь өдөр: Хагас мацаг буюу ногооны шөлөөр мацаг барина. 3-4 төрлийн хүнсний ногоо болон ургамал, давс перецээр амталсан шөл ууна. Өдөрт гурван удаа ногооны шөл ууна.

Бүх төрлийн мацгийн үед өглөө бүрийг тал нимбэгний шүүстэй нэг аяга бүлээн усаар эхлүүлэх нь элэгний үйл ажиллагааг дэмжиж хорыг гадагшлуулахад нөлөөлдөг сайн талтай. Өдрийн турш уух шингэний нэг удаагийн хэмжээ 50 мл-ээс ихгүй байх, усыг томоор залгиж уух биш бага багаар шимж уух нь биед шингэцтэй байдаг. Өдөрт уух шингэний хэмжээ 1,75 литрээс багагүй байна. 

Бэлтгэсэн А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ