...
...

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 21. Адъяа гараг. Шийдэм одтой, Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр.
 

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
                          Суудал:   Ус

 Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.  Үс засуулбал: Өвчин ирнэ Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

        ХОНЬ (3/21-4/19)

Энэ амралтын өдөр та сонирхолтой сониуч зантай хүнтэй тааралдана. Уран бүтээлийн хувьд та энэ өдөр маш азтай байх болно. Энэ өдөр жинхэнэ ёсоор амарч магадгүй байна.

ҮХЭР (4/20-5/20)

Энэ амралтын өдрийг хүссэнээрээ өнгөрөөнө. Хайр сэтгэлийн харьцаа нь өмнөх өдрийн байдлаас ихээхэн шалтгаална. Хобби эсвэл уран бүтээлдээ өдрийг зориулна. Өр нимгэн байдал тань хүмүүстэй харилцахад тус болно. Эсвэл өөрийн мэдрэмжээ уран бүтээлдээ ер бусын байдлаар илэрхийлнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэлийн хямралтай, уур уцаартай өдөр. Үдээс хойш таныг хэрүүл маргаанд хялбархан татан оролцуулах нь. Та турж, хоолны дэглэм барих шаардлагагүй болно. Үүний үр дүнд даралт хэвийн болно. Бассейнд очих, аэробикээр хичээллэвэл сайн.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эрч хүчний эх үүсвэр олох, мэдлэгээ өргөжүүлэх, биеэ анагаах өдөр. Өнөөдөр таны сэтгэл татам байдал орчин тойрныхноо бишрүүлнэ. Жижиг сажиг зүйлд цагаа барах, биеэ хэт тоохоос зайлсхий, үгүй бол амжилт танаас нүүр буруулна. Хувийн амьдралд чинь гэнэтийн эргэлт болж болзошгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

  Энэ өдөр та ойр дотны хүмүүс, эртний анд нарын дэмжлэгийг хүртэнэ. Энэ ордныхны хувьд хувийн амьдрал хялбар байхгүй. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Өнгөрсөн сарын асуудлууд сөхөгдөж мэднэ.

ОХИН (8/23-9/22)

Өнгөрсөн өдрийн байдал энэ өдөр мөн хэвээр хадгалагдана. Таны эрүүл мэнд эмзэг байна. Гэвч сүртэй юм болохгүй. Танаас эрүүл амьдрах энгийн дүрмийг л шаардаж байна. Хоолны дэглэмээ дахин нэг эргэж хар. Унтаж амар, хэрэгтэй үед нь спортоор хичээллэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Танд өнөөдөр мөрийтэй тоглоом тоглох хэрэггүй, анхаарлаа битгий алдаарай гэж од эрхэс зөвлөж байна. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хий. Азтай мөчүүдийг бүү алд.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлээрээ агаарт гарахад таатай өдөр. Дотны хүмүүстээ анхаарал тавь. Санаандгүй гомдоосон хүмүүстэйгээ эвлэр. Хүмүүсийн өгсөн зөвлөгөөг өөртөө тусгаж ав.

НУМ (11/22-12/21)

Та шилжин нүүх гэж байгаа бол танд баяр хүргэе. Ингэх нь танд шинэ сайхан ирээдүйг амлаж байна. Та татгалзахын аргагүй санал хүлээн авах магадлалтай тул үйл явдлын ийм эргэлтэнд бэлэн бай. Ямар ч гэсэн чемоданаа бэлд.

МАТАР (12/22-1/19)

Хүүхдүүдтэйгээ зөрчилдөж магадгүй. Сэтгэлийн хөдлөлөөр асуудлыг шийдэж болохгүй. Биеэ барь. Гагцхүү та үйлдэлдээ цэгцтэй бодлоготой ханд. Эмэгтэйчүүд өвчин тусч болзошгүй. Нэг хэсэгтээ ажлаасаа завсарлага авч ганцаар амар. Хуримтлуулсан хөрөнгөө дэмий зүйлд бүү үр. Хайр сэтгэлийн асуудал дээр өрсөлдөөн гарч, эрх дураараа хоёр хүний зан чанар зөрчилдөнө. Гэвч та хоёр нэг зүйл дээрээ хамтран оролцсоноор бие биедээ сайнаар нөлөөлнө.

ХУМХ (1/20-2/18)

Сарын энэ өдрүүдэд шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Таны хувийн дур булаам ба зэвүү хүргэм байдал бүхний л харилцаа холбоог шийдэх үндэс болно. Өөрийнхөө хамааралтай байдаг хүнийг бүү гомдоо, бүү дайрч давшил. Энэ нь таны ажил төрөл, материаллаг сайн сайхан байдал төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулна.

ЗАГАС (2/19-3/20)

Таны бусдыг татах чадвар, нийтэч зан өндөр түвшинд байгаа тул романтик уулзалт, аливаа харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох зэрэг нь маш үр дүнтэй байх болно. Энэ сард хайрлах, хайрлуулах хүслээ мартаж тайвшрал, өөртөө итгэх итгэл, биедээ түшиг тулгуур хайхыг зөвлөж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ