...
...

Полина Гагарина төрөөд удалгүй 22 кг турсан нууцаасаа хуваалцав

Оросын дуучин Полина Гагарина өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Тэрбээр жирэмсэн байхдаа 25 кг нэмж таргалсан байжээ.

Харин охиноо төрүүлээд долоо хоногийн дараанаас л эргэн гоолиг болж эхэлсэн түүний энэхүү нууцыг нь мэдэхээр олон бүсгүй хандсан байна. Полина тэдэнд хариулт болгон цахим хуудсандаа пост бичжээ.

Дуучин өглөөд уураг, нүүрстөрөгчтэй хоол идэж, орой хэт их идэхгүй байх зэрэг хооллолтын дүрмүүдээс гадна хүүхдээ хөхөөрөө хооллосон нь түүнд турахад тус болсон гэжээ.

Тэрбээр охинтойгоо байнга хамт байдаг учир хөдөлгөөн их хийдгээ мөн хэлсэн байна. Хооллохдоо гол нь амин дэмтэй хүнс сонгож, өндөгний цагааныг нь идсэн нь түүнд биеэ тэнхрүүлж, долоо хоноод л концертод оролцоход нөлөө үзүүлжээ.

Дуучин түүнчлэн жирэмсэн байхдаа биеийн жингээ харж сэтгэлээр унах хэрэггүйг бүсгүйчүүдэд зөвлөжээ. Эмч нь түүнд хэдэн кг болж байгааг нь огт харуулалгүй, хэлэлгүй байсаар төрүүлсэн байна. Одоо Полина 22 кг-ийг хасч чаджээ. Хэвийн жиндээ эргэн ороход 3 кг-ийг хасах л үлдээд байгаа аж.

О.Чанцаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ