...
...

Хятад улс БНАСАУ-ын талд байна

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж АНУ энэ улс хоёр нэгнээ заналхийлж, дайн гарахад хүрээд байгаа билээ. Тэгвэл Хятад улс АНУ, Хойд Солонгост хандан харилцан заналхийллээ зогсоож, эв эеийг барихыг уриаллаа. Хятадын Гадаад хэргийн яамнаас “Солонгосын хойгийн нөхцөл байдал одоо маш эмзэг, хүнд байна. Иймээс хоёр тал үг, үйлдлээ цэгнэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авна гэдэгт БНХАУ найдаж байна” гэсэн мэдэгдэл хийжээ.

Гэхдээ Хятад улс АНУ, БНСУ хоёр нийлэн Хойдын дэглэмийг нураах гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аж. Харин БНАСАУ АНУ руу пуужин харваж, Вашингтон хариу ажиллагаа явуулвал Хятад улс төвийг сахисан байр сууриа хадгална гэсэн байна.

Тэгвэл Япон улс үүний эсрэг байр суурьтай байна. Пхеньян АНУ-ын цэргийн бааз байрладаг Номхон далайн Гуам арал руу баллистик пуужин харвана гэсэн билээ. Хэрвээ ингэх юм бол Япон улс пуужинг амдан устгана гэлээ.

О.Чанцаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ