...
...

Бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгалаа

Зуны гурван сард залуучуудын зугаа цэнгэл эхэлж элдэв янзын шоу цэнгээн тасрахгүй. Үүнтэй зэрэгцэн тэдний төмөр хүлэг ч мөн адил гоёл чимэглэлээ хийн хотын гудамжаар сүлбэлдэнэ.

Тэдний дуу чангатай хүнгэнэсэн том яндан цаанаа л нэг  чихэнд чийртэй гэх хөгшчүүлийн яриа энүүхэнд байдаг нь нууц биш.

Иргэдийн орон сууцтай ойр шоу цэнгээний газар байдаг нь тав тухгүй байдлыг үүсгэдэг.

Үүний нэг тод жишээ бол Сансрын аюулгүйн тойрог ажээ. Шөнө оройн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тухай гомдол удаа дараа ирэх болжээ.

БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллажээ. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Цагдаа одоо жижиг том хийсэн хийх гэж бгаа хийж байгаа ажил болгоноо нетээр тараах ямар хэрэг бна.ямар сайн дурыхан бишдээ.ажлынхаа гуйцэтгэх хурээндээ хуулиа сахиулаад, сахиулуулаад ажлаа хий л дээ.хегийн юм.

  • Ovoodoo ingeed l ajilah heregtei dee!! Bayar hurgii!!

  • Энэ зөрчил биш шүү дээ, аль ч улс оронд залуус ингэж л явдаг шүү дээ, Арай өөр бодитой зүйлтэй тэмцэлдээ, маанагууд аа

  • Замын цагдаагийнхан минь битгий дандаа худлаа ярь бүдүүн яндантай машинууд та нарын дэргэд хажууд чинь орлуулаад байхад та нар яаж ч чадахгүй байгаа шүү дээ.Хил хамгаалах газрын уулзварын урдах эргэдэг хэсэг түүний баруун талыг хуучин зөвлөлтийн мэрэгжилтний стадион дотор шөнө болгон эргэдэг сургууль хийж амраахгүй байгааг бид танайд удаа дараа хэлсэн та нар ямарч арга хэмжээ авахгүй байгааш дээ тэгээд янданг өөрчлүүлсэн гээд худлаа ярих юм.

  • Наадуул чинь ёстой тамтай. Өвөл болхоор гол дээр очоод өдөржингөө орилуулна. Шөнө орой хороолол дундуур заавал орилуулна. Ниссаны GTR унасан хүн зүгээр л явж байгаа харагддаг. Харин наадуул чинь хуучин машинд том яндан залгачихаараа өөрсдийгөө лаг болчихлоо л гэж бодоод байдаг юм шиг байгаа ий. Чааваас

Онцлох мэдээ