...
...

Ванга: Морины тах олсон хүн үргэлж аз хийморьтой явдаг

Дэлхийн алдарт зөнч Ванга амьд ахуй үедээ давхардсан тоогоор нэг сая гаруй хүн үзсэн гэдэг. Тэрээр хэдий тэнгэртээ хальсан ч гэсэн зөгнөж хэлсэн бүр нь шилээ даран биеллээ олсоор буй.

Мэргэн Вангагийн үгийг сонсон үзүүлэх гэж уртаас урт дараалал үүсч хонон өнжин жагсдаг байсан хүмүүсийн тоо түүнийг хэр үнэ цэнэтэй байсныг илтгэдэг. 

Тэрээр Болгар улсын Петрич хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрсэн байна. 

Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байгаа нь нууц биш.

Вангад үзүүлэхээр дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. 

Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. 

Тэр үед дараах утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос гашуудах болно” 

Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН

Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана" /1989 он/

Үр дүн: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худалдааны төвийн цамхгууд нуран унасан. 

Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.

Энэ мэт түүнийг батлах олон түүх одоо ч оршсоор буй. Тэгвэл дэлхийн алдарт зөнч Ванга эмээгийн үнэт зөвлөгөөг хүргэж байна. 

Ванга: "Хаалганы хажууд аз дуудах тахыг байрлуулах хэрэгтэй. Ингэснээр аз танай гэрт ирэх замыг олох болно, аз үргэлж морьтой явдаг, харин морь өөрт нь юу хэрэгтэйг мэднэ. Хэрвээ та зах дээрээс эсвэл хаа нэгэн газраас тах олох юм бол гэртээ авчраад хаалгандаа манаач болгон тавиарай. Энэ нь аз авчирч, гайг үргээнэ. Эд баялаг болон эрүүл энхийг авчрах болно, харин муу санасан хүмүүсийг оруулж ирэхгүйн дээр гашуун замын хаалт болно" хэмээжээ.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Онцлох мэдээ