...
...

Европын холбоо Монгол улсад төлөөлөгчийн газраа нээхээр болжээ

Европын комиссийн дэд ерөнхийлөгч, Гадаад хэрэг аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Федерика Могеринийн гаргасан шийдвэрээр Европын холбоо 140 дэх төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээхээр шийдсэн байна. Европын холбооны зөвлөлийн болон комиссын зөвшөөрлийн дагуу дэд ерөнхийлөгч шийдвэрийг өчигдөр /2017.07.24/ гаргасан ба 2017 ондоо багтаан хэрэгжүүлэхээр болжээ.

“Европын холбоо Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх амлалтаа биелүүлж байна. Монгол бол Орос, Хятадын дунд оршдог ардчилсан улс ба бидний чухал түнш. Би Монголд гурван удаа очиж байсан. Хамгийн анх 1998 онд, сүүлд 2016 онд зочилсон” гэж Европын Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер Монгол дахь ЕХ-ны төлөөлөгчийн газрын талаарх бодлоо илэрхийлсэн байна. “Энэ орны гайхалтай ахиц дэвшил, хөгжилд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. ЕХ-ны төлөөлөгчийн газар монголд ажиллах нь зүй ёсны хэрэг” гэж тэрээр нэмж хэлжээ.

Могерини ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа: “Монгол Улс давтагдашгүй геостратегийн байрлалтай бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид цаашдын харилцаагаа хөгжүүлэх зорилгоор удахгүй Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулна” гэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ