...
...

Реппер Gee хуримынхаа ойгоор хоёр дахь охиноо өлгийдөн авчээ

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ хоёр дахь охиноо өлгийдөн авч, бүл нэмжээ. Энэ тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Яааг нэг жилийн өмнөх энэ өдөр бид 2 хуримаа хийж байжээ.Жилийн дараа хуримынхаа ойн өдрөөр бүл нэмж дахиад нэг хөөрхөн охин маань орчлонд мэндэллээ…

Амьдрал чи баян юм аа…БАЯРЛАЛАА!!! гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Социологич мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд мэргэжлээрээ хувийн байгууллагад ажилладаг аж. Хосууд М.Бургуужин нэртэй долоон настай охинтой билээ. 

Хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай! 

Ө.Уранзаяа 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ