...
...

Дуучин А.Хишигдалай: Ковер дууны ялагчаа нэг сая төгрөгөөр шагнана

Элдэв сонин хачинаар дүүрэн байдаг хээгүй, хэнэггүй А.Хишигдалай өөрийн "Mi Senti" хэмээх шинэ дууг энэ сарын 3-ны өдөр сонсогчдодоо хүргэсэн юм. Тэрээр сүүлд "Яг түүн шиг" шоунд оролцож өөрийн хоолойг хэзээ ч өөрчлөгдөж хэн нэгнийг дууриаж чадахгүй гэдгээ нотолсон. Энэ тухай А.Хишигдалай: "Уучлаарай миний хоолой угаасаа өөрчлөгдөхгүй юм байна, намайг дэмжиж байсан та нартаа баярлалаа" хэмээн хэлж байсан нь ч саяхан. Үнэхээр түүний хоолой энгийн нэг эмэгтэй хүний хоолой биш ээ. 

Өдөр бүр өөрийн цахим хуудсандаа идэвхтэй байдаг олны танил эрхмүүдийн нэг нь яах аргагүй А.Хишигдалай. Тэгвэл энэ авьяаслаг бүсгүй хамгийн сүүлийн уран бүтээлтэйгээ холбогдуулан ковер дууны уралдаан зарлажээ. Түүний уралдаанд оролцохдоо  ганцаараа болон хамтлагаараа ч оролцож болох гэнэ. Хамгийн чухал нь тус тэмцээний ялагч нь нэг сая төгрөг болон, А.Хишигдалайтай хамт  уран бүтээл гаргах эрхийн эзэн болох аж.  

А.Тэмүүл

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ