...
...

Хүнд ослын үеэр амийг нь аварсан залууд баярласнаа илэрхийлжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж нэг гэр бүлийн таван гишүүн хүнд бэртэл авсан хэрэг гарсан. 

Биеийн байдал тун муу байсан хүүхдүүдэд анхны тусламж үзүүлсэн сайн санаат залуугийн талаар Д.Мөнхбаатар нэгэн ярилцлагадаа дурдаж ахин уулзаж баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байгаа талаараа ярисан юм. 

Тэгвэл тэдэнд анхны тусламж үзүүлсэн Б.Түмэнбаяр гэх залууг Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн олж уулзжээ.

Б.Түмэнбаяр нь 26 настай бөгөөд “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн аж. Одоо Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг юм байна.

Б.Түмэнбаяр нь гэр бүлээрээ эмч мэргэжилтэй ажээ. 

Тэрбээр осол гарсан тухайн өдөр ээлжнээсээ бууж яваад чингэлэгт даруулсан эмэгтэйг долоон сартай хүүхдийн хамт гаргаад, 7 болон 15 настай хүүхдүүдэд амьсгал, зүрх судасны дутагдалд орж ээлж дараалан ухаан алдахад нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж, сэхээн амьдруулсаар түргэн тусламжийн машин ирсэн даруйд шаардлагатай тариануудыг хийж, хүчилтөрөгч залгаж амжжээ.
 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Yamar ih tus boloo ve. Amidrald ni hamgiin sain saihan buhniig husie. Sain uils buhen delgereh boltugai.

  • Сайхан сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч сайн эмч байна. Ер нь энэ сүүлийн үеийн эмч хүүхдүүд маш их ёс зүй, чиг хандлага нь мундаг байгаа нь харагдаж байна шүү. Хүмүүст туслаад, амийг нь авраад байгаа эмч залуучуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Эмчийн тангараг, мэргэжилдээ үнэнч, чадварлаг сайн залуу байна. Улам илүү амжилт хүсье!

  • ЁСТОЙ ЦАГТАА ТУС ХҮРГЭЖЭЭ, УРТ НАСЛААРАЙ ТҮМЭНБАЯР АА

Онцлох мэдээ