...
...

Явуургүй нөхөд нь ялагдалд хүргэв

Монгол Улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болж, Миеэгомбын Энхболд энэ нэг сонгуульд хоёр удаагаа өвдөг шороодлоо. Угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынханд тийм ч ээлтэй байдаггүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ АН-д “уравсан”.

Тус намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Н.Энхбаяр одоо сөрөг хүчин болж, өөрөө хэзээ нэгэн цагт МАХН-аас нэр дэвшинэ гэсэн мөрөөдөлтэй яваа. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Улаанбаатарын сонгогчид гаргаж, тэдний саналааар савлаж байдаг. Тэгвэл эрх баригч намын дарга энэ удаагийн сонгуульд яагаад ялагдав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж, тавлагчид, тандагсад энэ асуултын хариуг олохоор улайрч байна. Тэгвэл энэ ялагдлын шалтгаан юу вэ гэсэн асуултын хариуг хамтдаа хайж үзье.

1.    М.Энхболдын ухралт

Ганцхан жилийн өмнө яг өдийд МАН УИХ-д 65 суудал авч түүхэн том ялалт байгуулсан. Баярлаж хөөрсөн Ардын намынхан сонгуулийн дараа тун хачин мэдээлэл хүлээж авах нь тэр. Намын дарга М.Энхболд ялалтын дараа урагшлах бус ухрах шийдвэр гаргаж, Ерөнхий сайдын суудлаас татгалзлаа. Хамгийн сонирхолтой нь УИХ-д дөнгөж хоёр дахь удаагаа орж ирсэн, өөрийнхөө фракцын хүн болох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад түлхэж, өөрөө УИХ-ын дарга болохоор зүтгэв. Нийгэмд төдийлөн танигдаагүй, бас “хятад” цустай гэсэн мессэж дагуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох шийдвэр намын бүх шатанд маргаан дагуулж, хагарал, бутарлын үүдийг нээв.  Намаа ялалтад хөтөлсөн дарга нь Засгаа удирдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход ялалт авчрах хэмжээнд ажиллах ёстой байтал М.Энхболд энэ үүргээс татгалзснаараа хамгийн том оноог алдсан юм. Түүнийг Ерөнхий сайд болохыг олон хүн хүлээж байсан. Гэвч тэрээр УИХ-ын даргаар ажиллах шийдвэр гаргаснаараа  АН-аас хүлээж авсан алдагдалд орж, доройтсон эдийн засгийг сэргээж босгохоос айж байна гэсэн мессэжийг олон нийтэд өөрөө өгөв.

2. Гүйцэтгэх засаглалын гүйцэт боловсроогүй тэргүүн Ж.Эрдэнэбат

Аймгийн засаг даргаар ажиллаж байсан, олонд танигдаагүй кадр. Хэдийгээр сайн эдийн засагч гэх тодотголтой боловч Сэлэнгэд төдийлдөн сайн ажиллаагүй, нам дотроо ч өөрийн гэсэн хүрээлэлгүй нэгэн. Бас л аядуу зөөлөн, шийдэмгий бус, ухарагшлах, зоригтой дуугарахаас айдаг чимээгүй улс төрчийг тэр Ерөнхий сайдын сэнтийд залав. М.Энхболдын хувьд Ж.Эрдэнэбат бол хэзээ ч өөрийнх нь үгнээс  зөрөхгүй, хэзээ ч амбицлаж, өөрийг нь давах гэж оролдохгүй хүн. Харин энэ сонголт нь хэзээ нэгэн цагт өөрийг нь баллана гэж тэр тооцсонгүй.  Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон нэг жилийн хугацааны тал хугацааг АН-ыг муулах, зовлон тоочих ажил хийж барав. Үүний үр дүнд Намын дарга нь ялагдал хүлээгээд сууж байна. Доожоогүй ажиллаж байгаа засгийн газартаа МАН хариуцлага  тооцохоос аргагүй.

3. Мэргэжлийн гэх тодотголтой, мэрэгчдээр дүүрсэн томилгоо

М. Энхболдын хувьд үнэхээр л мордохын хазгай гэгч болов. Ерөнхий сайдаа буруу хүнээр томилсон учраас түүний дараах томилгоонууд ч буруудаж эхэлсэн. Хувьдаа асар олон компанитай, татвар, даатгалын асар их асуудалтай, эдийн засгийн талаар хар наймааны ухаанаас хэтрэхгүй Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилов. МАН албан тушаалын бялуу хуваах болгонд хамгийн томыг нь шүүрч авдаг ч хийсэн ажлаар бага, хэрүүл тэмцлээр дүүрэн явдагтамхины наймаачин Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болгож,  тамгыг хадагтай хамт гардуулав Ойворгон зантай, тавтиргүйгээрээ алдартай Ж.Мөнхбатыг Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын даргаар томилж байх жишээтэй.  Жагсаалт энэ маягаар үргэлжилнэ. Ямаан дээр тэмээний гарз гэгчээр М.Энхболдын халаасанд нэр явсан дэд сайдуудын томилгоо бол бүр ч ой гутмаар байсан гэхэд  болно. Үнэндээ “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар мэргэжлийн бус “мэрэгчдийн” багаар бүрдсэн нь дахиад л ард түмний сэтгэлийг гонсолйгож, МАН-л итгэж байсан олон хүний сэтгэл рүү ус цацаж орхисон хэрэг байлаа.

4. Урагшгүй засгийн ухаангүй албат нар

Мэргэжлийн гэх Засгийн газар байгуулагдснаар мэргэжлийн түвшинд ямар ч ажил хийсэнгүй. Харин ч Засгийн газрынхаа, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, эцэст нь намын дарга М.Энхболдынхоо нэр төр, хамаг байдаг зүйлээр туг тахив. Хөгжлийн бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчдаар даажигнаж,  төгсөх ангийн шалгалтын хариу задарч, байлдагчид туршилтынхаа гранатад амиа алдаж хаа сайгүй хариуцлага, сахилга бат алдагдаж байхад Ж.Батсуурийг ажлаас чөлөөснөөс өөр юу ч хийсэнгүй. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гэгч дураараа авгай 0-6 сартай хүүхдийг хөхөөрөө хооллохгүй бол шийтгэх хууль батлуулж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байхад “Хүүхдийн мөнгө өгөхгүй” хэмээн зарлав.  Зам тээврийн сайд Д.Ганбат Х.Баттулгын 780 тэрбумын хэргийг илт өмгөөлж,  түүний овоолж орхсон шороог төмөр замын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хэмээн мэдэгдэв. Тэдний гаргасан шийдвэр бүр намынхаа эсрэг байсан гэхэд болно.

5. Татварын нэмэлт

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэгч хөмсгөө зангидахаас өөрийг үл мэдэгч нөхөр гэнэт гарч ирж долоон төроийн татвар нэмэхээ ид бах болгон зарлаж, иргэдийг айлгаж, дарамтлав. “2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2018-2021 онуудад 117,1-293,6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ. Архи, тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ. Нэмэгдсэн өртгийн татварыг нэмнэ. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмж,  57.3 тэрбум төгрөг олно. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэнэ. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ.  Бинзен, дизелийн онцгой албан татварыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай нэмэгдүүлнэ...” Данда ард иргэдийн халаасыг тэмтэрсэн татварын нэмэлтүүд... Сангийн сайд Д.Чойжилсүрэн Монголын ард түмний хувийн барилгын компани дээрээ ажилладаг ядарсан хөлсний ажилчид шиг сэтгэж, “Цалинг чинь хасна” гэж загнадаг шигээ татварыг чинь нэмнэ хэмээн зандрав. Үүний үр дүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал боллоо.

6. Д.Чойжилсүрэнгийн дуусахгүй дарамт

Үнэндээ сангийн сайд гэх Д.Чойжилсүрэн ард түмний сэтгэл зүйгээр тоглож, бахаа хангаж, таашаал авдаг эр бололтой. Долоон төрлийн татвар нэмнэ гэхэд нь иргэд тэгтлээ эсэргүүцээгүй, хүлцэнгүй байсан. Гэтэл яг л сонгуулийн өмнөхөн “2037 он гэхэд тэтгэврийн нас 65 нас болно” гэж мэдэгдэв. Монгол хүний дундаж наслалт 65. Хэн ч тэтгэвэр авч чадахгүй юм байна. Татвар л төлөх гэж бид амьдардаг юм байна гэх бухимдал хаа сайгүй газар авч, иргэд МАН-д итгэж саналаа өгсөндөө харамсан шаналж эхэлсэн.  Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байсан эмзэгтэй цаг үед тэтгэврийн насыг ямар үечлэлээр хэрхэн наашлуулж буйгаа тайлбарлах нь эрх баригч намын хувьд шүдний өвчин болж, тайлбар ч хийж чадалгүй ялагдлаа хүлээв.

7. Эргэж буцсан шийдвэрүүд

Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ цагт эрх баригчид машины онугой албан татварыг нэмж, гаалиар хөнгөлттэй татвартай орж ирдэг байсан Приус автомашины татварыг нэмэх шийдвэр гаргав. Дахиад л бөөн бухимдал. Монголын зах зээл дээр хамгийн их  эрэлт хэрэгцээтэй байгаа машины татвар нэмэх шийдвэр гаргаж иргэдийн уурыг хүргэснээ их л хожуу мэдсэн УИХ сонгуулийн өмнөхөн онцгой албан татварыг нэмэх шийдвэрээ цуцалсан ч үүнээс үүдэж иргэд дөрвөн тэрбумын хохирол амссан гэдэг гомдолтой үлдлээ.Нэг шийдвэр гаргадаг, маргааш нь эргүүлж буцаадаг, энэ хугацаанд иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирдог байдал сүүлийн үед газар авч, эрх баригч намынханд итгэх итгэлээ гээсээр л байна.

8. Сул дорой нэр дэвшигч

МАН энэ удаа хамгийн муу сонголтыг хийж М.Энхболд гэгч нэр дэшигчийг гаргаж ирснээрээ сонгуульд ялагдах хөзрөө өөрсдөө сонгож авав. Монголын улс төрд 20 гаруй жил яваа М.Энхболд. Энэ нэрийг ард түмэн мэднэ. Гэхдээ тэр бол онцгойлж гарч ирсэн лидер биш байлаа. Өөрийн гэсэн  харизмгүй, нэгэн хэвийн сулбагар байдал нь танигдах, олон нийтэд хүрэх тал дээр учир дутагдалтай байсаар ирсэн. Сул имижтэй, олон танигдаагүй, ярих ур чадвар дутмаг. Олон нийтийг татахаар хувирч, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй зэрэг нь поп улс төрчдөөс огцом ялгаруулж, сонирхолгүй болгож байснаараа багагүй оноо алдсан. Түүний дэргэд ямар ч мэдлэг боловсролгүй, улсын хөрөнгө мөнгөөр хангалттай гараа угаасан, өнөөдөр ч эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа Х.Баттулга бусдыг татах, олны итгэлийг хүлээх тал дээр онцгой байж чадлаа. Харвээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, бүр аргаа барахад Д.Лүндээжанцанг нэр дэвшүүлсэн бол хоёр удаагийн с анал хураалт болж, нэг нэр дэвшигч хоёр дахин өвлөг шороодохгүй байсан нь гарцаагүй. Энэ ялагдал бол М.Энхболдын хувьд ч намынх нь хувьд ч шившигтэй гэж хэлж болохоор ялагдал . Гол буруутан нь  ийм нэр дэвшигч гаргаж ирсэн МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл...

9. Хогийн тантантай хутгалдсан Хотын фракц

М.Энхболдыг байнга дагаж явдаг зүйл бол “хотын фракц”. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа хотын фракциа хотын толгойд гаргаж ирэв. Нийслэлийн газрын албаны дарга байхдаа “газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 оны орон нутгийн сонгуульд  Нийслэлд МАН-аа ялагдуулсан, 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэг гэх бохир зүйлд нэр хутгалдсан Ц.Сандуй гэгч долдой бацааныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьлаа. Улаанбаатар хотын засаг даргаар төрсөн нутгийнхаа дүүг томилуулав. Мэдлэг болосрол тааруу, шийдвэртэй алхам хийж чаддаггүй, ямар ч ёс зүй, нэр хүнд байхгүй хоёр удирдлага Нийслэлд гарч ирээд юу ч хийсэнгүй.  “Ундуй Сундуй хоёр” гэдэг нэртэй болсон Нийслэлийн удирдлагуудын хийсэн “Шөнийн гэрэлт гудамж” нэртэй архидалт, янхандалтын газар, “Аз жаргалтай Улаанбаатар” нэртэй амьтан хүнийг басаж доромжилсон хөтөлбөрүүд ард түмний элэг доог болж хоцров. Ундуй, Сандуй хоёрын хийсэн ажилд Улаанбаатарчууд бас л дүнгээ тавьж, М.Энхболд Улаанбаатарын 9 дүүргийн 7 дүүрэгт нь ялагдал хүлээлээ. Хотын фракцынхан гэж түүнийг дагаж гүйдэг өнөөх долдой нар хот дээрээ ч ажиллаж өгсөнгүй.

10. 60 тэрбумын бичлэг

МАН-ын дарга М.Энхболд 60 тэрбумын бичлэг гэх зүйлээс саож ёадахгүй гурван сонгууль дамнуулан гүвүүлж байна. Энэ бичлэгийг бүрэн эхээр нь АН-ынхан олон нийтэд хүргэчихсэн. Энэ акц байгаа онохын дээдээр оносон гэдэг нь энэ сонгуулиийн үр дүнгээр харагдаж байгаа байх. Нэг ёсондоо ялагдалд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн акц байлаа. Дайран дээр давс гэгчээр тэрхүү бичлэгийг Ц.Сандуй, Ж.Мөнхбат хоёр  хүлээн зөвшөөрөөд мэдэгдэл хийв. Ийм бичлэг хийгдэх хүртлээ доройтуулсан, урвагч, увайгүй нөхдийг өвөртөө тэжээх намын дарга өөрөө буруутай. Тэрээр Ц.Сандуйгаасаа салж чадаагүй нөхцөод цаашид ч улс төрд хөл тавих аргагүй болж үлдэв. Газар зарсан гэдэг хэл аманд байнга өртөж байдаг Ц.Сандуй өнөөдөр албан тушаалыг М.Энхболдтой нийлж зардаг нэгэн болж хувиран, сөрөг хүчнийхэн тэдний энэ яриан дээр дөрөөлөн тоглолт хийсээр...

11. Аархуу хүмүүсийн аархал

М.Энхболдын хувийн архив АН-ынхны гарт орж, “Аархал” нэртэй богино хэмжэний кино гарч ирэв. Татварын дарамтан дор сэтгэл зүйн дарамттай байгаа, ядарсан ард түмэнд  М.Энхболдын баян тансаг найр, 10 саяын үнэтэй оргилуун дарс задлан найрлах аягалах зугаа цэнгэл, 100 долларын барьцтай золголт, хятад иргэдтэй хийх уулзалт,  дарга нарын өвдөг сөгдөн бөхөлзөх төрийн байгууллагын дарга нарын инээд алдах дүр төрх. Үнэндээ иргэдэд энэ чилэг үзэн ядалт, бухимдал, дургүйцлийг нь төрүүлж, М.Энхболд гэдэг хүнийг нэгмөсөн түлхэх шалтгаан болж өглөө. Үүн дээр нэмэгдээд М.Энхболдын мэтгэлцээний бэлтгэлийн бичлэг алдагдлаа. Төрийн ордонд сонгогчдоор элэг доог хийх мэт хийсэн энэ бичлэг м.Энхболдын өөрийнх нь хэвлэлийн албаныханы гараас мултарч гарав. Юм л бол бичлэг хийдэг, тэр бичлэгээ хадгалж чадалгүй алддаг М.Энхболдын өөрийнх нь буруу гэхээс өөр яахав.


12. Доодохоо захирч чаддаггүй эрхэм гишүүний балаг

Залуу гишүүн Д.Гантулгын хүчингийн гэх хэрэг сонгуулийн хаалтад намынхаа нэр хүндийг унагахад том дэмжлэг үзүүллээ. Эхнэр хүүхэдтэй эрхэм гишүүн айлд хонож, хүчингийн хэрэгт холбогдож, үүнийхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийгээд зогсож байгаа нь үнэндээ шившиг, энэ цаг үеийн хамгийн том гутамшиг байлаа. “Та дотуур хувцсаа орхиод явсан гэх мэдээлэл байна гэсэн асуултад би бандаашаа өмсөөд гарсан” гэж хариулаад зогсож байгаа эрхэм гишүүнтэй юу ч ярих билээ дээ.

13. Няцааж чадаагүйн гай

Монголчууд сонгууль бүрээр л нэг хятадын эрлийз тодруулдаг. Энэ удаа ч мөн л давтаж М.Энхболдыг хятадын эрлийз хэмээн зарлав. Одоогоос найман жилийн өмнө Ц.Элбэгдоржийг мөн л хятадын эрлийз хэмээн зарласан бичлэг цацагдаж, багагүы дууоиан тарьсан. Тэр үед яг сонгуулийн сурталчилгаа хаахын өмнө Ц.Элбэгдорж тэр бүх мессэжийг ганцхан минутын дотор нэгхэн үйлдлээр нуга дарж байсан удаатай. Харин М.Энхболд өөрийнхөө няцаах ёстой зүйлийг өөрөө хийж ч, хэлж ч чадсангүй өнгөрөв. 

14. Цагаа олоогүй мөнгөн бороо

Сонгуулийн сурталчилгаа аль эрт дуусаж, бүх санал тодорхой болчихоод байхад Засгийн газар гэнэт сэрж, Хүүхдийн хорин мянган төгрөгийг яарч сандран данс руу нь хийж, цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргаж, Эрдэнэтийн 49 хувийг хувьцаа болгон олгох шийдвэр гаргалаа. Сонгуулийн санал хураалттай бараг л кэрэгцэж тараасан мөнгө үнэндээ цагаа олсонгүй. Үнэхээр о өгөх байсан юм бол эрт өгч, үнэхээр л өхнгөлж болох байсан юм бол эрт л хөнгөлөх учиртай байсан хэмээн иргэд улам дургүйцэ, ёстой л нөгөө мөнгийг нь авчихаад өөр хүний нэрийг дугуйлцгаав. Дахин санал хураалтнаас 48 цагийн өмнө гарсан шийдвэр Х.Баттулгад ашигтайгаар эргэж, М.Энхболдын унах нүхийг улам л гүнүгий болгож өглөө.

Дүгнэлт хийх учиртай 2 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Ялагдаж, гуадмжинд гарч, хөл толгойгоо олохоо болиод байсан АН-ынхан өөрсдийгөө сөрөг хүчин, улс төрийн нам гэдгээ ухаарч, ялж, ялалтадаа хөөрч дэвэрсэн МАН-ынхан газрын хөрсөн дээрээ бууж ажиллах ёстойгоо ухаарсан сонгууль болов. Үндсэндээ хоёрхон жилийн дараа УИХ-ын сонгууль болно. МАН хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцож, Засгийн газартаа агаар оруулж, илүү шинэчлэгдэж, иргэддээ ээлтэй зүйл хийхгүй бол том ялагдал амсаж мэдэхээр байна.

Ш.Одон

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (31)
  • Буруу замаар будаа тээхээр яаж ажил үйлс нь бүтхэв дээ. Ерөнхий сайдаараа үлбийсэн,үхсэн оготно шиг юм авчирч тавьж анхны гараагаараа тэнэгт сэн. Түүний дараахь үйлдлүүд бүгд буруу. Энэ нөхрийн хамгийн их сонирхолтой нь өөрөөсөө дорой, үгнээс нь гарахгүй, мэдлэг боловсролгүй бялдуучдаар өөрийгөө хүрээлүүлдэг. Гэтэл Баттулга багаа бүрдүүлэхдээ дан лухайсан, халуун чулуу долоож хашир суусан хүчтэй лидерүүдийг авч бна. энхбoлд дэндүү тэнэг юм билээ. Яаж энэ олон жил төрийн алба хашаад болоод яваад байсын. МАН гаруудыг асар түргэн газрын хөрснөөс арчих хэрэгтэй

  • Хотын төвд, 13-р хороололд туслах зам дагуу, А даалгавар гарсан ямар ч барилга барьж болох, 350м2 өмчилсөн газар зарна. 88145555

  • Ard tniig denduu muuhaigaar basamjilsandaa

  • Гол алдаа нь тэтгэврийн насыг уртасгасанд байгаа юмаа 40-58 насныхан бүгд дэмжээгүй юмаа .түүнээс энэ 2-ын идэж уусан дээрэмдсэн гээд байгаа нь адилхан даа

  • Нямдорж, Хүрэлсүх, Лүндээ ерөөсөө хэрэггүй, гарах ч үгүй мөрөөдчих юм Хүрэлсүхээ. Харин Энхтүвшин, Даваасүрэн нарын аль нэг нь байсан бол ялах байсан.

  • Удахгүй 2018 он гарлаа Тэгээд л 2020 он Энэ янзаараа бол Ардын 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь их эргэлзээтэй болчихлоо Дундуур нь С.Ганбаатарын нэр дэвшссэн МАХН ялаад гараад ирэхийг үгүйсгэх арга үгүй Яагаад гэвэл МАНАН-д хулгайч нар зөндөө Үнэндээ бол Н.Энхбаярыг хулгайч гэж хэн ч баталж чадаагүй "Хэвлэх үйлдвэрийн хуучин барилга" , "Өргөө" зочид буудал , "TV-9" юу ч биш байсан Энэ намын лидерүүд болох С.Ганбаатар хулгайч биш , Ц.Оюунбаатар хулгайч биш , Ц.Шаравдорж хулгайч биш , Д.Эрдэнэжамъян хулгайч биш , Д.Тулга хулгайч биш... Ардын намд уул нь хууччуулаас Ц.Нямдорж , Ө.Энхтүвшин , Д.Лүндээжанцан залуучуудаас У.Хүрэлсүх , Ж.Энхбаяр , Ш.Раднаасэд , Т.Аюурсайхан гээд хүчтэй лидерүүд олон бий дээ

  • zasgiin gazariin gishuud n ymarch nuurnii baysal hiomori zolboo baihgui bugdeeree deed hemjee avsan hulgaich nar shig hunii nuurluu egts haraad tsoglog duugarchihaj chadahgui uneheer ulbeger iim nuhduud yaj ch hol yvah bilee?arai nuur duuren nudend torj bgaa n Hurelsuh .Munkhbat Baterdene 3-l bna.busad n arai arai.........eooe bolimoor yumaa?

  • Хотын пракц нэртэй газрын наймаачин Сундуй өөрөө огцрох хэрэгтэй шүүдээ. Энхболд намын даргаас гадна Их Хурлын даргаас ч өгөх хэрэгтэй. Сангийн сайд нэртэй наймаачин, ЭМ-ийн сайд нэртэй эмнэлгийн дарга, БХ-ийн сайд гэдэг олон олон хэрэг гарахад сайд нэг ч хүн томилдоггүй гээд хэнэгчгүй мэдэгдэж, хариуцлагаас мултардаг хүн, БОАЖ-ийн сайд авгай зэрэг намынхаа нэр хүндийг унгаадаг сайд нараасаа салах цаг аль хэдийн нь болсон.Ингэж хариуцлага тооцсон шиг тооцож байж намын нэр хүндэд нэмэр болно. Хариуцлага тооцсон шиг тооцож, хэлсэн ярьсандаа байж, эргэж буцалтгүйгээр асуудлаа шийдэж байвал зүгээрсэндээ. Ингэж үл чадваас АН шиг болно гэдгийг ойлгох цаг болсон. Төрд зөвхөн албан тушаалын бөглөөс болсон хүмүүсээсээ цэвэршиж байж, намын нэр хүнд ард түмний дунд сэргэнэ гэдгийг бодох цаг болсон. Цэвэршиж чадахгүй бол дараагийн сонгуулиар гархааргүйгээр ялагдахад ойрхон байна шүү.

  • Энэ намын их хуралд сууж байгаа гишүүдээс хүчин байтугай нүгэлтэй зүйл зөндөө гарна.Эртхэн тараах хэрэгтэй

  • - Үнэндээ энэ МАН-ыг удирдаж байгаа пракц явхаа байжээ. Бүх хорон санаатнууд нь нэг баг болчихож

  • Х.Баттулгын сонгуулийн хамгийн гол пиар бол “М.Энхболд хужаа ээжтэй, хятад гаралтай” гэх мессэж мөн 60тэрбум мэтгэлцээн хүрээлэн буй хүмүүс нь хүртэл болж бүтэхгүй хамсаатангууд нь доош татсан байх даа

  • 60тэрбумдаа тайлбар ч хийж чадахгүй байгаа биздээ зүгээр ичих нүүртэй бол халаагаа өгсөн дээрээ зүгээр боль мундаг аавын нэр хүндийн унагааж

  • Энэ Энхболдын 60 тэрбумын засаглал хагарах хэрэгтэй Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулсанн сонгууль болсоон ерөн

  • MAN zasagiin gzar aa, shinchleh xeregtei. ene zasagiin gazar MAN ner hudiig shorootoi hutgaj bnash dee

  • МАН-г шинэчлэх цаг ирсэн.Энэ хэдэн хадааснуудыг суглаж байж энэ нам 2020 онд сонгуульд нүүртэйгээ үлдэнэ

  • MAN zasagiin gzar aa, shinchleh xeregtei. ene zasagiin gazar MAN ner hudiig shorootoi hutgaj bnash dee

  • MAN namd ard tumen 2016 ond itgel huleelegsen daan ch buruu hunee buruu tsag uyd gargsnaar ard tumen nam bish huniin harj songolt hiisen deee

  • MAN nam aa tsewerlex tsag bolson. Ugasa bvx bulxai ni ilersen xvniig yaaj yrunxiilugch bolgox bsin tiim bzde.

  • Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gegcheer l yum bolsishde ugasa. Awax yostoi shangaa awsan ugasa

  • 60 тэрбумын эзэд жаргалаа эдлэх гэж байгаад зовлонгын хаалгыг татлаа даа.Ард түмэн сохор дүлий биш учираас үнэн мөнийг ялгаж байна.Нэрээ татаж суудлаа хүлээлгэн өгөх өдрийг тэсэн ядан хүлээж байя

  • neg negen ruugee buruugaa shahaj ooroo suudal deeree togtoj uldeh geed yaahnav dee xxa. ter chigtee l shinechlelt hiih heregtei

  • man zailah cag ni bolson

  • MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde

  • 60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei

  • Мэргэжлийн гэх Засгийн газар байгуулагдснаар мэргэжлийн түвшинд ямар ч ажил хийсэнгүй. Харин ч Засгийн газрынхаа, намынхаа нэр хүндийг шороотой хутгав

  • М.Энхболдын хувьд Ж.Эрдэнэбат бол хэзээ ч өөрийнх нь үгнээс зөрөхгүй, хэзээ ч амбицлаж, өөрийг нь давах гэж оролдохгүй хүн хэмээн ерөнхий сайдынн албанд томилсон нь том алдаа байлаа

  • ард түмэн мэдэхгүй хамаа намаагүй олон зүйл гаргахаа бол. 60тэрбум болон мэтгэлцээн л ялагдах шалтгаан болсон байх

  • yas undesee nuuh arga baihguishdee hotiinhon bugd barag medej baigaa bolhoor nyatsaalt hiij chadaagui

  • odoo naad balai asuudlaa boliochee etsiin dvnd ene ulsiin ireedvi hugjil devshild sanaa zovj bgaa hvn bna uu ajlaa hiitsgee ulsaa uud ni tataya

  • unen unen MAN shinchel hiih tsag ni boljee

Онцлох мэдээ