...
...

Сургалтад хамрагдсан улсын бүртгэлийн байцаагчдад үнэмлэх, сертификат олголоо

Бүртгэлийн улсын байцаагчдад эрх зүйн хүрээнд тавигдаж байгаа бодит шаардлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх,чиг үүргийг тодорхой болгох, тэдний чадварыг дээшлүүлэх зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналтын улсын байцаагчдын хууль эрх зүйн давтан сургалт, тэдний чадавхын түвшинг тогтоох сонгон шалгаруулалт хийх 5 хоногийн сургалтыг зохион байгуулсан.

Сургалтад ерөнхий газар болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 90 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалтын эхний өдөр хяналтын улсын ахлах байцаагч нараас түвшин тогтоох шалгалт авч, мэргэшүүлэх сургалтад хамруулсаны дараа дахин шалгалт авсан юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү шалгалтаа амжилттай өгсөн 50 хяналтын улсын байцаагчдад үнэмлэх, сертификат гардууллаа. 

Тус сургалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд улсын бүртгэл, бүртгэгчийн үйл ажиллагаа хөндөгдөх нь, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэрэгжүүлэх практик хэрэглээний талаар мэдээлэл өгч, шинээр мөрдөгдөж байгаа хуулиудыг бүртгэлийн байгууллагын албан хаагчдад таниулан сурталчилж, эрх зүйн мэдлэг олгов.

А.Тэмүүл

Эх сурвалж: ОӨУБЕГ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ