...
...

Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгажээ

Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөлжээ.

Тухайлбал, Баянгол дүүрэг VI хороо, К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгасан байна.  Чингэлтэй дүүргийн V хороо, Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн VIII хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.

Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.





Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • МАШ ЗӨВ, ХУВИА ХИЧЭЭСЭН БЭРТЭГЧИНГҮҮДЭЭС НИЙСЛЭЛИЙНХЭЭ НИЙТ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

Онцлох мэдээ