...
...

Оройн арьс арчилгаа 10 үе шаттай

Будгаа арилгах

Арьсны онцлогоос хамаарч хоёр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Хэрвээ энгийн холимог, тослог арьстай бол зориулалтын нойтон салфетка хэрэглэнэ.  Харин хуурай болон эмзэг арьстай бол Cleansing oil буюу цэвэрлэгч тосоор нүүрээ арчаарай. Нийтдээ гурван минут орчим нүүрэндээ эллэг хийж, арчиж авахад хангалттай гэж үздэг.

Цэвэрлэгч

Энгийн холимог, тослог арьстай бол сүүн шингэн хэрэглэвэл илүү тохиромжтой. Нүүрний хөөсөө сайтар хөөсрүүлж 3-4 минут орчим иллэг хийхийг зөвлөдөг бөгөөд сүүн шингэнээр цэвэрлэж байгаа бол 3-5 минут байхад болно. 

Гуужуулагч 

Гуужуулагч бүтээгдэхүүн олон хэлбэртэй. Эмзэг арьстай хүмүүс гелэн хэлбэртэй зөөлөн гуужуулагчийг сонгох хэрэгтэй. Тослог арьстай бол элсэн ширхэгтэйг сонгон авч долоо хоногт гурван удаа хэрэглэнэ. "Т" бүсээрээ сайн гуужуулахаа мартуузай. 

Тоник 

Өдөр бүр дээрх цэвэрлэгээг дарааллаар нь хийсний дараа арьс бүрэн, цэвэрхэн санагдаж болох юм. Гэхдээ тоникоор үлдэгдлийг нь арчсаны дараа санаа амрах хэрэгтэй. Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь РН баланс алдагддаг тул тоникоор арчиж тэнцвэржүүлдэг. 

Эссэнс 

Эссэнсийг түрхсэний дараа дараагийн арчилгаанд арьсаа бэлдэхэд тусалдаг. Эссэнс нь маш нимгэн түрхэгддэг, чийгшүүлэх, цайруулах, тэжээл өгөх зэрэг олон төрөл бий. Нүүрэндээ түрхсэний дараа хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээгээрэй. 

Серум 

Эссэнсээс бага зэрэг хүчтэй нөлөө бүхий арчилгааны бүтээгдэхүүн. Арьс чангаруулах, хөгшрөлтөөс сэргийлэх, чийгшүүлэх зэрэг олон төрөлтэй. Мөн адил түрхсэний дараа хурууны өндгөөр зөөлөн товшиж шингээнэ. 

Маск

Салфеткан маск бол өдөр тутмын хэрэглээ. Арьсанд тэжээл өгч чийгшүүлж амраадаг.

Зовхины тос

Нүдний эргэн тойронд тослогийн булчирхай байдгүйгээс  будганд болон нар, салхинд гэмтэхдээ амархан байдаг. Тиймээс өндөр чанартай зориулалтын зовхины тосыг өдөр бүр хэрэглэх нь чухал. 

Эмульс 

Эмульс түрхсэний дараа тосоо түрхвэл шингэц сайжрах бөгөөд чийгшүүлэх үйлчилгээ нь хэд дахин илүү байдаг. Ихэнх эмульс ус давамгайлсан бүтэцтэй бөгөөд арьсыг тосоо шингээхэд бэлдэж өгдөг. 

Шөнийн тос

Арьсны тослогийн хэмжээнээс хамаарч усан эсвэл тосон суурьтай зориулалтын шөнийн тосыг нимгэн зузааныг нь тааруулаад нүүрний зохих хэсгүүдэд түрхдэг. 

 

 

А.Түвшин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ