...
...

16 түймрийг бүрэн унтраажээ

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан болов ч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна.

 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжийн даваа”-д гарсан түймрийг бүрэн унтрааж, 20 алба хаагчийг тус сумын Баянцагаан багийн “Харанхуйн Ам”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар сэлгэн байршуулж ажиллуулснаар 2017.07.23-ны өдрийн 11:30 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын “Цацралтын Ам”-д гарсан түймрийг 2017.07.21-ний өдрийн 22:20 минутанд бүрэн унтрааж, Зэвсэгт хүчний 326-р ангийн 51 алба хаагчийг, 3 автомашинтай, орон нутгийн 17 иргэнийг 1 автомашинтай 2 хоног түймрийн цурмыг мануулж, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын байгууллагын 45 албан хаагчийг, 5 автомашинтайгаар Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар шилжүүлэн татаж ажиллууснаар 2017.07.23-ны өдрийн 23:50 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өглөө.

Ингэснээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4,  Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн  голомтоос буулгах арга хэмжээг аваад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ