...
...

У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ

Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан Ардын намынхан Шадар сайд У.Хүрэлсүхээ “намнах” ажиллагаанд оржээ.

Нам дотроо ч, олон нийтийн дунд ч У.Хүрэлсүх нэр нөлөөтэй, хариуцлагын асуудал хөндөгдөхөд намын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа тул эрх мэдлээ хадгалахыг хүсэгчид нь амь тэмцэн, сүхдэх ажиллагаанд орсон тухай гишүүд нь ярьж байна. Бага хурал болохоос урьтаж, нэр хүндийг унагаах нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ба түүний багийнхны нэг номерын ажил болж хувирчээ.

Шадар сайдын эзгүйд Ерөнхий сайд шуурхай хуралдаан зарлаж, түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг зугаалж яваа мэтээр мэдээлэл цацуулсны цаад учир нь нэр хүндийг нь унагах оролдлого байжээ. Гэвч бүтэлгүйтсэн.

Нийслэлийн МАН-ын дарга М.Ганбаатар нарын хэдэн нөхөр өнгөрсөн долоо хоногт “Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох ёстой” гэж шаардаж эхэлсэн нь алдарт 60 тэрбумын хэргийг л хав дарж, өнгөрөх гэсэн ядмагхан арга нь аж.

Учир юу вэ гэвэл У.Хүрэлсүх намын дарга болбол дээрх бичлэгийг одоогийн намын удирдлагын нэгэн адил “эвлүүлэг” гэж хэлээд хаацайлаад суухгүй. Шууд л хариуцлага ярьж эхлэх аж. Тодруулж хэлбэл,  сонгуулийн ялагдлыг Ц.Сандуй нараас хайж эхлэх нь тодорхой байгаа учраас хотын фракцынхан Ж.Эрдэнэбаттай элбэн У.Хүрэлсүхийг намнах ажиллагаанд орсон нь ийм учиртай юм байна.

У.Хүрэлсүх сайдын хувьд ч хэзээний шударга бус зүйлтэй эвлэрч явсан удаагүй. Хэдэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад үг сөрж, үнэн шударга байхыг шаардаж, тэрсэлдэж явсан. Үүнээсээ болж шоронд орохдоо ч тулж явсан удаатай. Үндэслэлгүйгээр хорих боломжгүй учраас л У.Хүрэлсүхийг яаж ч чадаагүй хэрэг.

Харин эрх мэдлээ зузаатгаж, намын дарга болох санаа өвөрлөн, өс зангидаж эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд одоогийн МАН-ын дарга М.Энхболдтой хамаатан.

Сонгуульд ялагдсан М.Энхболд дарга хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаасаа огцрох нь нэгэнтээ ойлгомжтой болсон тул өөрийн хүнээ тавихаар бэлтгэл хангаж эхэлсэн нь Ж.Эрдэнэбат сайдын үг үйлдэл бүрээс харагдах болсонд намын олон зуун гишүүн нь дургүйцэж байна.

Тэр байтугай У.Хүрэлсүхтэй холбоотой сайлсан, муулсан төлбөрт мэдээллийг өмнөөс нь хэвлэлүүдээр цацуулж, сошиал ертөнцийнхнийг хүртэл хөлслөөд авчихсан хар PR –ыг жиргүүлэх болжээ. Доллараар цалинжуулж, төсвийн мөнгийг урсгаж байгаа гээд бод доо. Улсын төсвийн алдагдал нь зузаарсаар байхад Ерөнхий сайд намын дарга болохын тулд татвар төлөгчдийн мөнгийг танхимынхаа сайдын нэр хүндийг баастахад зарцуулж байна гэж бодохоор дэндүү хайран.

 

Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.

Энэ шалгуурт дан ганц У.Хүрэлсүх тэнцэнэ гэж туйлшрах ч хаашаа юм бэ. Гэхдээ мэнь эрд итгэж болно.  МАН-д олон сайн удирдагч бий. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат биш, тэр удирдагч биш гэдгээ өнгөрч буй нэг жилийн хугацаанд хангалттай харуулсан. Засгийн газрын танхимд П.Сэргэлэн, А.Цогцэцэг нар мэргэжлийн гэх шалгуур хангаад сайдаар томилогдсон гэж бодож байна уу, М.Энхболдын хүмүүс болохоор л тэр. Ажил нь 0 зааж байхад л хариуцлага ярихгүй байна. эмч нарын буруугаас хүний алтан амь эрсдэж байхад сайдад нь хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн үү. Үгүй. Гэтэл сайд асан Ж.Батсуурийг шууд л хөөж орхисон.

Одоогийн дарга маань  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудлаа өвлүүлэх гээд нойртой, нойргүй хонох болсон нь нам доторх хотын фракцаа амьд мэнд авч гарах гэсэн “Б” төлөвлөгөө нь юм.

“Б” төлөвлөгөө хэрэгжихгүй бол 60 тэрбумын бичлэгээр УИХ-ын даргын суудал ч үгүй үлдэх учраас утсан хүүхэлдэйгээ намын даргаар суулгах нь чухал болоод байна.

Гэвч Ардын намын жирийн гишүүд үүнийг хүслээ гэж үү.

М.Энхболдыг Ж.Эрдэнэбатаар солиод нам шинэчлэгдэхгүй. Ардчилсан намын алдааг л давтах болно. Тодруулж хэлбэл, З.Энхболдыг С.Эрдэнээр сольсонтой агуулга нэг хэлбэрдэлт болно.

Ардын намынхан эрх биш Ардчилсан намыхан шиг л гэнэн  биш бол Ж.Эрдэнэбатыг даргаа болгож , намаараа туг тахихгүй байлгүй дээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (39)
  • юун сургуулиас хөөгдөх Харин бараг ОНЦ төгссөн байх шүү Курсд цолтой цөөхөн сонсогчийн нэг байсан Ингэж гүтгэвэл ЦЭРГИЙН НӨХДҮҮД босч наад намычинь хөмөрнө шүү

  • Hurelsuh Hadgalamj bankni 14 terbum tugrugiig ideed uuriinhuu umnuus 1 zaluug shorond suuulgasan gedgiig hun bur meddeg. Odoo bolohoor 1 terbum tugrugiin hadgalamjtai geh um. Shalgaagchee.....?????

  • Хүрэлсүх л МАН-ын булхайг илчилж намаа аварч чадна. Нямдорж шудрагын дүр үзүүлээд МАН-ынхаа хамаг булхайг болохоор мэдсээр байж нөгөө шудрага дүр нь намс болдогийг мэдэхгүй хүн Монголд байхгүй.

  • Хүрэлсүх л МАН-ын булхайг илчилж намаа аварч чадна. Нямдорж шудрагын дүр үзүүлээд МАН-ынхаа хамаг булхайг болохоор мэдсээр байж нөгөө шудрага дүр нь намс болдогийг мэдэхгүй хүн Монголд байхгүй.

  • Магтаад, муулаад нэмэргуй ээ Хурэлсух л найдвар. Туунд эрч хуч, итгэл найдвар, улс орноо гэсэн сэтгэл зурх илуу байдаг нь харагддаг. Би мянгатаа дагуулаад Хурэлсухийг дэмжинэ ээ, бусад нэр дэвшигч унэндээ жулдаж байна даа, шийдвэртэй юм хийж чадахгуй. Нэг л их цэцэрхэнэ тэд, одоо цаг уе дайчин ледрийг шаардаж байна. Тэр бол гарцаагуй Хурэлсух

  • МАН-ыг Хурэлсух шиг дайчин, шударга хучтэй ледр одоогийн уналтаас аварч тогтворжуулна. Бусад нь цэцэрхэж бусдыгаа муулсаар байгаад хамаг боломжийг алдана. Хурэлсухээс оор сонголт унэндээ алга. МАН-ыг хог, шаараас нь цэрэг хумуужилтэй Хурэлсух л цэвэрлэж намаа, улс орноо аварна.

  • МАН-ын даргад овилгоггүй сагсалзуур Хүрэлсүх дэмий.Чадах ч үгүй.Тэнцэхээр хүн бол Ө.Энхтүвшин байна.

  • Тэнэгтэж Нямдоржоо гарганаа энэ нам тэгээд тагнуулч нам нэртэй болох байх өө

  • Хэн ч байсан ялгаагүй нам шүү дээ.Харин бүгд зайлаасаа Нямкагын,Хүрэлсүхийн,Эрдэнэбатын гээд их хурлын тэр гишүүний гэсэн шахааны хүмүүс төрийн бүх байгуулагт түр цэргийн алва хашиж байна

  • Монголд өөр хүн байдаггүй юм уу. Дандаа олонд муу нь ил болчихсон хор найруулдаг зальтангууд төрд дүүрчихэж. МАН ухаантай даа эх орондоо зөв хүн гаргаад гүйгээд ир. Би үхэхээрээ айлгая. Хурий.

  • ХҮРЭЛСҮХ ЧИ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ШҮҮ, НААД ХУЖА.АГИЙН ЭРЛИЙЗ ЭРДЭНЭБАТЫГ АВЧ ХАЯ,

  • - Мууллаа гээд яадаг юм. Хийж бүтээж чадаж л байгаа хүн юм чинь. :D Салхи хичнээн хүчтэй салхилсан ч уул бөхийдөггүй юм шүү амжилт

  • say hedhen honogiiin omno ardchilsan namiig nam dotorh fraktsitai nam dotroo hagaraltai gj muulj bsn harn odoo oorsdoo nam dotroo hagaraldaj bn

  • яагаад Хүрэлсүхийг муулаад эхлэв дээ Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй ард түмэн чиний талд байна гүтгэж л байг

  • Энэ Эрдэнэбат болио мөнгөөр хаа хамаагүй мэдээ тараагаад байх шиг ээ Мөнгөнөөс илүү ард түмний бодол үнэ цэнэтэй гэдгийг ерөнхийлөгчийн сонгуулиар нотолсон доо

  • Хүрэлсүх хамаагүй дээр ш дээ.. Ядаж л монгол эр хүн дээ..Эрдэнэбатыг хэн ч биш шалдан банди байхад нь Хүрэлсүх л МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоогоор дамжуулан гаргаж ирсэн "Ах" нь байсан.Гэтэл одоо хужаа "Том ах"-тай болоод Хүүгий ахтайгаа тэрсэлддэг болжээ..

  • Ed nariig yu hiij baigaag bugd medej bga MAN iihan ugaasaa hen negen ruu dairch harluulahdaa garamgai ulsuud. Tednii ene udaagiin bai ni Hurelsuh l bolj taarch baina Ted ternees uneheer ih aisnii dohiodoo ene

  • Гэхдээ энэ хар мэдээнүүдийг нь уншсан чинь инээд хүрээд байхын хаха.Бас хөөрхөн2 хурган юм хийгээд байна аа.Хүрэлсүх ард түмний төлөө олон ажилыг хариуцлагатай хийдэг хүн юм шүү.

  • hvrelsvhiig hichneen harluulj doosh ni hiih gd erdenebat chdahgvi l daa hvrelsvhiin yu hsniig ard tvmen medej baigaa

  • Эрдэнэбат гэж бодож байна яагаад гэвэл өрсөлдөгч нь учираас. Өрсөлдөх гэж байгаа бол хар бараанаас өөрөөр шадаргаар өрсөлдмөөр байна шүү..

  • яагаад Хүрэлсүхийг муулаад эхлэв ээ хийсэн хэлсэн үгтэй ард түмэнд нэртэй хүн шүү

  • erdenebat namaa hagaralduulj ene dundaas ni namiin darga bolchih sanaatai l bna

  • Хүрэлсүх рүү дайрч хар ПИ АР мэдээг явуулж байгаа хүмүүс хэн гэдгийг ард түмэн гадарлаж байгаа байх.Их л айж дээ зайлуул.

  • Энэ Эрдэнэбат болио мөнгөөр хаа хамаагүй мэдээ тараагаад байх шиг ээ Мөнгөнөөс илүү ард түмний бодол үнэ цэнэтэй гэдгийг ерөнхийлөгчийн сонгуулиар нотолсон доо

  • хэн ч хэнийг ч муулж чадах ч хэнд ч тийм эрх олгогдоогүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй

  • Erdenebat MAH iin suudaliin tuluu nam dotoroo hagaral uusgej bn shuu enhbold erdenebat 2t hariutslaga tootsohguin bhda 60 terbumiin asuudal ni shiidegdeegui bzde

  • ард түмэндээ нэр хүндтэй хүмүүсээ ингэж гүтгэж буруу шааж байх нь энэ нийгмийн үзэгдэл болсон хэрэгүү.

  • Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ шүүдээ

  • монголчууд нэгнийгээ бүгд хүн муулахдаа дэндүү сайн юмаа. Хүрэлсүх бол жинхэнэ удирдагч гэдэгтэй хэн ч маргахгүй

  • hamgiin shudraga hunluuge dairch bn shuu de

  • Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох ёстой.

  • МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбоотой М.Энхболд өөрийн хүнээ болгох гэж башир арга хэрэглэж ингэтлээ улайрч байгаа нь харамсалтай

  • М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, МАН намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч инэдэр дээрээ өөрийн гарын хүнээ ор залгуулж, тамга өвлүүлэх гэсэн башир арга үргэлжилсээр л байн уу? даа

  • Erdenebat namaa xagaralduulj ymar xvn gedgee xaruulj bndaaa xuurxii iim baij boloxgvi ee.

  • Xvrelsvxiig ard irged bvgd medne. Ingej muullaa uu gargalaa geed ta nariin dor oroxgvi ee Erdenebat aa. Shudarga baiy.

  • Талцаад байх юу байсиим нам бидэнд ер хэрэггүйээээээээ. Ямарч нам минии хувьд л хэрэггүй

  • хүрэлсүх сайд шууд үүрэг даалгавраа өгч байгаа харагддаг.бусад гишүүн сайдууд шудрага хэлэх гэснээ хэлдэг хүн харагддаггүй.нам гэж ярихаа болиоч залхаж байна.ажилаа хийж чадах нь гараад ажилаа явуулаач алийн болгон ард түмнээ хуурч амьдрах вэ.

  • Niigemd humuusiig hoorond ni taltsuulj bahaa hangadag tiim sanaa muutai humuus olon baidag um baina . Ulsturchid iim hiirheld buu avtaasai .

  • Шадар сайд эзгүй бол үүргийг Ерөнхий сайд, Ерөнхий сайд эзгүй бол үүргийг шадар сайд орлох нь жирийн үзэгдэл шүү дээ. Яах гэж ийм зүйл бичдэг байна аа.

Онцлох мэдээ