...
...

Хог түүгчээс"Номын хаан" болсон Колумби эр

  Колумбийн хог цэвэрлэгч нэгэн эр хаягдал номыг цуглуулж олон нийтийн номын сан байгуулсан тухай сонсож байсан уу. 

Хосе Альберто Гутьеррес хэмээх энэ эр 20-н жилийн турш хүмүүсийн хог дээр хаясан номыг цуглуулжээ. Үүний үр дүнд тэрээр 25 мянга орчим номтой, номын сан нээсэн байна. 

   Анх Л.Толстойн “Анна Каренина” романыг хог дээр хэвтэж байхыг харснаас хойш 
ном цуглуулж эхэлжээ. Үүнээс хойш бүхий л “олдворуудаа” гэр рүүгээ зөөх болж. Хосе эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд байшингийнхаа доод давхрыг тэр чигээр нь номоор дүүргэсэн байна. Хотдоо, олон нийтэд үнэ төлбөргүй зээлдэн уншуулдаг цорын ганц номын сан болжээ.

Түүнийг хотынхон “Номын хаан” хэмээн өргөмжилдөг байна. Тэрээр шинэ номын сантай болох төсөл эхлүүлээд байгаа аж.

 

 

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ