...
...

Өнөөдөр: "Богд асар инженернг" ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ


10:00 цагт: "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг эх орондоо газардана. Туркийн Самсун хотноо болсон энэ удаагийн XXIII Диплимпийн наадмаас манай тамирчид 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Хаана: Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд
 
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярыг эргүүлэн татах асуудлаар долдугаар сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телеханд албан шаардлага хүргүүлнэ. Утга агуулга нь "Богд Асар Инженернг" ХХК оршин суугчдыг хууран мэхлэх замаар хууль бус ажиллагаа явуулж 80 гаран сая төгрөг завшиж хохироосон. Энэ хууль бус үйлдлийг нь А.Телехан дэмжиж хууль бусаар 2017.07.17 нд тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ. Хаана: Эрчим хүчний зохицуулах хорооны байранд.
 
12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Цэцэрлэгийн онлайн бүртгэл"-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ