...
...

Батга үүсэх гол шалтгаанууд

Өдөр тутмын амьдралд бид эрүүл, цэвэрхэн арьстай байхыг хүсдэг боловч энэ нь тийм  ч амар эд биш юм. 

БАТГА ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийн батга гэж тосны булчирхайн архаг, дахилттай, үсний уутанцарыг хамарсан өвчин юм. 
Бэлгийн бойжилтын идэвхижлийн үед бэлгийн дааврын нөлөөгөөр өсвөр насныхан болон залуучуудад тосны булчирхай ихээр байрлах дух, шанаа, хамар уруулын гурвалжин, хэнхэлдэг цээж, ар нуруу, сэрвээ, 2 далны хооронд гүвдрүү, идээт цэврүү, зангилаа гардаг.
Батга яаж үүсдэг вэ? 
Бэлгийн бойжилтын үед цусанд андроген, эстроген дааврын ялгаралт ихсэж адреноген дихидротестостероны (DHT) нөлөөгөөр тослогийн булчирхайн шүүрэл эрс ихэснэ. Тос их хэмжээгээр ялгарснаас үсний уутанцарын угт эвэршилт үүсэх ба үхжсэн эд эсүүд арьсны тослогтой холилдож, үсний уутанцарын амсарт эвэршилт явагдаж тосон бөглөө үүсгэж, арьсны нүхийг гаднаас нь бөглөж үрэвсүүлэн батга үүсгэдэг.

Тослогийн булчирхай гаднаасаа бөглөөтэй, дотроосоо тос нь ялгарч чадахгүйгээс битүү агааргүй орчин үүсч, шөнийн турш батганы нян Propionibacteriun acnes үржиж өглөө босоход үрэвсэлтэй хөндүүр улаан гүвдрүү-идээт цэврүүнцэрүүд гардаг.

Батга үүсэх олон шалтгаан байдаг. Тухайлбал,

Нойргүй явах

Сэтгэлийн хямралд орох

Нүүрээ буруу арчилах

Гоо сайхны баталгаагүй, тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх

Дэрний уут, нүүр гарын алчуураа өдөр тутамд солихгүй байх

Кофе, халуун ногоо, кимчи тостой хоол  идэхээр

Амралт ажлаа зохицуулж чадахгүй ядарах

Эмчилгээ дутуу хийлгэх

Архи тамхи хэрэглэх

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ