...
...

“60 тэрбум”-ын эсрэг суулт эхэллээ

 УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар байгаа юм. Тэгвэл өнөөдөр 60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлажээ. 

 Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг  эхлүүлсэн байна. Намын гишүүд дэмжигчид Тусгаар тогтнолын ордны гадаа цуглаж эхэлжээ. МАН-ын гишүүд албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсныг эсэргүүцэж, намаа цэвэрлэх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй аж. 

Т.Түвшин 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • МАН энэ Сандуйгаа эргүүлж татаач ээ.Ийм хүнийг шалгаад бариад хорчихвол хамаг нууцаа бүгдийн дэлгэж шившиг болох вий

  • 60 тэр бум нь хэд дахин үржсэнийг хэлж мэдэхгүй юм гэхдээ төрийн алванд орсон ажилаа мэдэхгүй энэ олон хүмүүсээ одоо яах вэ?Бүгд л намдаа өгсөн мөнгөө босгох гэж аймаар улаарч байна даа улсын ажилч хөөрхий болжээ

  • za tegeed 60 terbumiin zolios bolson jiriin zaluusiig butsaan aj;ld ni abchih tegbel shudarga gej bodoltsoe

Онцлох мэдээ