...
...

Газар тариалангийн олон бүсэд хөрсний чийгшил хангалтгүй байна

Хөрсний чийгшлийн энэ сарын дунд арав хоногийн мэдээ

Энэ сарын  18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгшлийн нөөц:

  • Буудай тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Угтаал, Дархан-Уулын VI бригад, Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй, Дархан-Уулын Алтангадаст дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхон, Булганы Сэлэнгэд хангалттай, 
  • Уринштай талбайн хувьд Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг, Хөвсгөлийн Тариаланд хагалттай чийгтэй байсан.
  • Гуурстай талбайн хувьд Дархан-Уулын Цайдамд дунд зэрэг, Алтангадаст хангалттай байна.
  • Төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Төвийн Жаргалант, Угтаалд хангалтгүй, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Төвийн Баянчандмань, Борнуурт дунд зэрэг, Булганы Булган, Дархан-Уулын 6-р бригад, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Уртад хөрсний чийгшлийн нөөц хангалттай хэмжээнд байна гэж Цаг уур орчны  шинжилгээний газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ