...
...

Олон улсын валютын сангийн шинжээчдийн баг манай улсад дахин ирлээ

Олон Улсын Валютын Сангийн шинжээчдийн баг манай улсад ажиллахаар иржээ. Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийг энэ оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Олон Улсын Валютын Сан улирал тутам хянаж, үнэлгээ хийнэ.

Энэ хүрээнд эхний ээлжийн хяналтад шаардлагатай тоо, баримт цуглуулахаар шинжээчид ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн чиглэлд арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээж, төсвийн сахилга батыг сайжруулахаар ажиллаж байна.

Эхний ээлжид хэд хэдэн чиглэлд татвар нэмэх, нийгмийн халамжийг танасан юм. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газраас хүүхдийн мөнгийг нөхөн олгоход 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь дээрх хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй явдал болсон гэж зарим эдийн засагчид хэлж байгаа юм.

Харин Засгийн газар нүүрсний орлого нэмэгдэж, төсвийн орлого давж биелсэн тул энэ хэмжээний зарцуулалт гаргах нь дээрх асуудалтай хамааралгүй гэж тухайн үед тайлбарлажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ