...
...

Туул голын хамгаалалтын бүсэд байгаа зарим өрхийг нүүлгэж, газрыг чөлөөлнө

Сүүлийн жилүүдэд Туул голын хамгаалалтын бүсэд томоохон хотхон, хороолол байгуулж хүмүүс суурьшиж эхэлсэн билээ. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд ч цөөнгүй  байгууллагдсан. Одоогоор Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бусдын эзэмшил ашиглалтад шилжсэн 21,790 нэгж талбар бий гэсэн судалгаа гарчээ.

Гол бохирдож, урсац нь татарч  гол  шалтгаан нь эрэг дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах болсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс БОАЖЯ-ныхан хотын удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах, эзэмших эрхийг цуцлахаар болсон аж. Үүний дагуу нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагынхан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй танилцаж, зарим эрхийг түтгэлзүүлж эхэлжээ.

Бусдын мэдэлд шилжсэн 21.790 нэгж талбарын талаас илүү хувийг хашааны зориулалтаар өрхүүдэд, үлдсэн хэдийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн аж. Гэвч бусдад эзэмшүүлсэн нийт талбайн талаас илүүг аж ахуйн нэгжийн газар эзэлж  байгаа аж. Холбогдох албаныхан ирэх сард зарим өрхийг нүүлгэж, ихэнх газрыг чөлөөлөх  юм байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ