...
...

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно.

2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа  нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

  Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ