...
...

Нийгмийн хариуцлага - Аюулгүй тээвэр

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг. Иймд орон нутагт зорчиж буй нийт тээврийн хэрэгслүүдийг Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд  бусдыг хүндэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшүүлэх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран 7 дугаар сарыг “Бусдыг хүндлэх” сар уриатаагаар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд  хот хооронд тээвэрлэлт гүйцэтгэж буй том оврын автобуснуудын арын цонхон дээр хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, анхаарал болгоомжтой зорчих утга бүхий осол саатлаас урьдчилан сэргийлсэн санамжуудыг нийт 102 тээврийн хэрэгсэлд байршуулан иргэд жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчиход уриаллаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ