...
...

Баярын өдрүүдэд дээрмийн 11 гэмт хэрэг бүртгэгджээ

Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байна

Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130.417 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.698-аар буюу 27.5 хувиар буурсан үзүүлэлт байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд 2017 оны эхний зургаан сард нийт 246.716 дуудлага, мэдээлэл ирснээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн ангиллын 582 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь нийт дуудлага, мэдээллийн 2.6 хувийг эзэлж байгаа аж. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд этгээд нь тодорхойгүй нийт 5189 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 3050 хэргийн яллагдагчаар татагдах этгээдийг олж тогтоосон гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм байна.

Хүнийг санаатай хөнөөж, амь насыг хохироосон гэмт хэрэг 61 бүртгэгдсэн байна

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12969 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 8289 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ  өмнөх оны мөн үеэс нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 1761 тохиолдлоор буюу 17.5 хувиар буурсан байна. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63,9 хувь нь нийслэл хотод гарсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 184 бүртгэгдсэн нхь өмнөх оныхоос 17,1 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Түүнчлэн булаах гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь 45.8 хувиар, хулгайлах гэмт хэрэг 2624 хэрэг буюу 27.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 69 буюу 6.7 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 405 хэрэг буюу 7.1 хувиар тус тус буурсан бол хүнийг санаатай хөнөөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг 61 бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 56.4 хувиар өсчээ. 

Баярын өдрүүдэд дээрмийн 11 гэмт  хэрэг бүртгэгджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 350, зөрчлийн 5038,зам тээврийн ослын 915,согтуугийн 2193 нийт 7573 дуудлага, мэдээлэл иржээ.Эдгээрээс 187 нь гэмт хэрэг хэмээн бүртгэгдэж, 105 үйлдлийн сэжигтэн тогтоогдсон ч 82 хэргийн сэжигтэн тогтоогдоогүй байгаа юм байна. Баяр наадмын өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нийт 11 бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад таван тохиолдлоор буюу 31.2 хувиар буурсан дүн гарчээ.Баярын үеэр гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд өдөр бүр 30 оюутан цагдаа ажиллаж, жуулчдад 2188 ширхэг мэдээлэл, зөвлөгөө тарааж, гадаадын 1306, дотоодын 915 иргэнд эрхзүйн туслалцаа үзүүлсэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ