...
...

Согтуу жолооч хоёр хүн мөргөж, гэмтээжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр нийт 268 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас долоон хүн гэмтсэн байна. 
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Таван буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ