...
...

13 настай хүү мориноос унаж хүнд бэртэл авчээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Өнөөдөр их насны хурдан морьд хүлгийн жолоо өргөж уралдсан. Тэгвэл энэ үеэр 13 настай унаач хүү мориноосоо унаж хүнд бэртэл авчээ. 

Тодруулбал, Л.Баасандорж хүү тархины суурь ясны гэмтэлтэй гэсэн анхан шатны хүнд оношыг эмч нар гаргасан аж. Хүүгийн биеийн байдал одоогоор маш муу байгаа гэнэ.

Түүнийг яаралтай ахисан шатны шинжилгээнд хамруулж эмчилгээг эхлүүлэх шаардлагатай боловч тус сумаас хүүг нийслэл хот руу хүргэх боломж тун муу гэнэ. Учир нь хүүг шороон замаар хөдөлгөөн ихтэй тээвэрлэж боломжгүй ба тээвэрлэсэн тохиолдолд цус харвах магадлал маш өндөр аж.

Иймээс Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргын тамгийн газраас ЭМЯ болон холбогдох хүмүүст хандаж  нарийн мэргэжлийн эмч болон нисдэг тэргээр үйлчилж тус болохыг хүсч албан бичиг хүргүүлжээ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • mongol hyygee awraacnee . hynii ami cnuhal shyy dee. yadaj l nisdeg tergee tsag aldalgyi hodolgoocnee. .. tansaglax bolohooroo nisdeg tereg unaad cnono hyrtel agnadag l biz dee

Онцлох мэдээ