...
...

Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэнэ

Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширч, жолооч нарт ихээхэн хүндрэл учруулдаг.  Өнөөдрийн байдлаар 60 мянга гаруй жолоочийн хүсэлт ирсэн байгаа аж. Тэгвэл эдгээр жолоочийн үнэмлэхийг ирэх аравдугаар сараас хэвлэж  эхлэх юм байна.

Тодруулбал, жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, 2017 оны тавдугаар сарын гуравны өдөр нээсэн байна. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж, байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул тендерийг дахин зарлажээ..

Нээлттэй тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд дахин зохион байгуулж, жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлтийг 2017 оны аравдугаар сараас хийх төлөвлөгөөтэй байгаа тул жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой хэмээн албаныхан хэлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ