...
...

Найз бүсгүйгээ АЙМШИГТАЙ зодож буй залуугийн бичлэг задарчээ

Саяхан БНСУ-ын телевизүүдээр сэтгэл өвдөм нэгэн бичлэг цацагдаж олныг шуугиулав. Нэг жил орчим хамтран амьдарч байсан найз бүсгүй нь харилцаагаа таслая, салъя гэж хэлсний төлөө араатнаас дор аашилж түүнийг гудамжинд зодож байгаа бичлэг байлаа. Бүүр зодож зодчихоод араас нь ачааны машинаар хөөж байх юм.

Үүний үр дүнд зодуураас болж гэмтсэн бүсгүйн бие нь маш хүнд гэмтсэнээс гадна үүдэн 3 шүд унаж, бусад 2 шүд гэмтсэн байна. Мэдээж хамгийн аймшигтай нь тэр бүсгүй насан туршийн сэтгэлийн шархтай болж үлдээд байна.

Солонгос улсад үүнийг "Болзооны хүчирхийлэл" гэдэг бөгөөд "Гэр бүлийн хүчирхийлэл"-ээс ялгаатай нь тусгайлсан хуулийн заалт байдаггүй учир тохиролцох, зохицох, мөн нуун дарагдуулах зэргээр далд хэлбэрт маш их байдаг байна.

Үүгээр үл барам энэ хэргээс болж амь насаа алдах явдал ч ихсэх хандлагатай байна. Учир нь энэ хүн надад хайртай юм чинь, хайртай байсан юм чинь, арай ч үгүй байлгүй дээ...гэдэг ойлголтоор эмэгтэйгийн хувьд болгоомжлол бага байдаг, тэр ойлголтоороо дайралтад илүү хүчтэй өртдөг нь ажиглагддаг байна.

Өнөөдөр манай улсад ч гэсэн хараахан гэрлээгүй атал найз бүсгүйгээ яг үүн шиг гар хүрч, стрессээ тайлдаг эрчүүд нэлээдгүй байсаар байна. Ийм нөхдүүдэд зориулсан "Болзооны хүчирхийлэл" хэмээх тусгайлсан заалтыг гэр бүлийн хүчирхийллийн хуулинд оруулж өгөх нь ядаж бие хүчний хувьд сул дорой эмэгтэйчүүдийгээ хамгаалах ажил болж болох юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ