...
...

Ослын улмаас 55 явган зорчигч амь насаа алдаад байна

2017 оны эхний хагас жилд зам тээврийн ослын улмаас 55 явган зорчигч амь насаа алдаад байна.

Улсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21808 зам тээврийн ослын 19711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8 хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгдсэн байна.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд 475 буюу нийт бүртгэгдсэн ослын 2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.

Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: ЗЦА

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ