...
...

Гадаад харилцааны хэлтсээс мэдээлж байна

Австрали улсын Холбооны цагдаагийн газрын Азийг хариуцсан газрын дарга Глен МакЭвэн болон Австрали улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Австралийн Холбооны цагдаагийн газрын харилцах ажилтан Мел Паркер нар 2017 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын цагдаагийн байгууллагад албан айлчлал хийлээ.

Цагдаагийн байгууллагын удирдлагатай уулзалт зохион байгуулж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон, нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

А.Тэмүүл

Эх сурвалж: ЗЦА

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ