...
...

Наймдугаар сард төвийн бүс нутгаар хур бороотой байна

  Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр наймдугаар сард баруун болон төв бүсийн ихэнх нутгаар, говийн бүсийн баруун хэсгээр хур бороо элбэг байх нээ. Харин говийн бүсийнхээ зүүн тал болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас бага орох төлөвтэй байгаа аж. Наймдугаар сард температурын хувьд долдугаар сартай харьцуулахад ихэнх нутгаар 0.5-1.5 хэм дулаан байх төлөвтэй гарчээ.

  Сонирхуулахад наадмын өдрүүдэд зүүн аймгуудийн ихэнх нутгаар болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар хэт халж, өдөртөө 38-42 хэм хүрч халсан. Баянхонгор аймгийн Эхийн голд 42 хэм хүрч халлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 41 хэм, Дорноговь, Замын-Үүдийн нутгаар 40 хэм хүрч халсан байна. 

 

Д.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ