...
...

Ник Вуйчич: Амьдралд хязгаар үгүй

Анх төрөхдөө л эцэг эхээ шоконд оруулж гар, хөлгүй төрсөн бяцхан жаал өнөөдөр дэлхийн хэмжээний алдартай илтгэгч болж амжилттай яваа.

Энэ эрхэм бол ноён Ник Вуйчич юм. Түүний бие махбод бусдаас өөр дутагдах зүйл олон байсан ч хайртай дотны гэр бүл, хамт олны дэмжлэгтэйгээр өөртөө итгэлтэй, нийгэмд эзлэх томоохон байр суурьтай болж чаджээ. Тэр хүмүүст урам зориг өгөх, бизнесийн салбарт нь зөвлөгөө өгөх, сайн сайхан үйл ажиллагаанд оролцох зэрэг олон үр дүнтэй ажлуудыг амжилттай гүйцтэгдэг.

Түүний илтгэлийг сонссон хэн ч ухаалаг яриа, үлгэр дууриалалаас нь суралцахгүй байж чададгүй аж. 

Өөрийгөө бусдаас өөр, тахир дутуу гэдэг зовлонд баригдахаас илүүтэйгээр өөрөөс нь илүүгээр зовсон хүмүүс байдаг гэдгийг ойлгож, тэдэнд туслах нь түүний энэ амьдралдаа баримталдаг зарчим. 

Түүний амьдралын бүхий л цаг мөч зөвхөн хүсэл мөрөөдөл, эр зориг дээр тулгуурлан өдийг хүрчээ. Ник Вуйчич дунд сургуульд байхдаа атаман хүүхэдтэй эр хүний ёсоор үзэлцэж дийлснээ, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн загас барих, усанд сэлэх, усан дээр гулгах, хөгжим тоглох гэх мэт өөрийн чадвараа хэрхэн зориг гарган нээн илрүүлж, хүсэлдээ хүрсэн тухайгаа олон нийтэд яридаг. Түүний жижиг мэт боловч энэ л үйлдэл маш олон гуниг гутрал, зовлон бэрхшээлтэй байгаа хүмүүсийн сэтгэлийг сэргээж, итгэл зориг төрүүлдэг билээ. 

Ник Вуйчич-д бууж өгөх, сэтгэлээр унах хангалттай шалтгаан байсан. Гэхдээ тэр өөр замыг сонгосон юм.

Магадгүй энэ нийтлэлийг уншиж байгаа та ч гэсэн түүнээс суралцаж, үлгэр дууриалал авна гэдэгт итгэлтэй байна. Хүс мөрөөд!  Боломжгүй зүйл гэж  байдаггүй шүү дээ...

Танаас ч хэцүү байдалд амьдарч буй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт түм бумаараа байдаг гэдгийг ойлгож аваарай.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН ШҮҮ ДЭЭ. АГУУ ХҮНИЙ БОДОЛ, ХҮЧИРХЭГ ХҮНИЙ ҮГ, ГЭГЭЭЛЭГ АРИУН ХҮНИЙ ҮЙЛДЭЛ, ХҮМҮҮНИЙ ӨӨРИЙН ХУВЬ ТАБИСУУР БОЛЖ ЧАДДАГИЙГ ХАРЦ АВЦГАА ГАЙХАЛТАЙ ХҮН ШҮҮ ӨНӨӨДӨР ХҮН ГЭДГЭЭР ЯРИНА УУ ГЭХЭЭС , ТАХИР ДУТУУ ГЭДГЭЭР ЯРИХГҮЙ ШҮҮ ДЭЭ ТАХИР ДУТУУ БАЙЛАА Ч ТЭР ХҮН АГУУ НЭГЭН ШҮҮ

  • МУНДАГ ХҮН БАЙНА. ДАХИН ХҮН БОЛЖ ТӨРӨӨРЭЙ

Онцлох мэдээ