...
...

Хүнсний ногооны үнэ огцом өсчээ

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.

Махны дундаж үнэ:

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6560 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 220 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 170 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 929-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо:

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 2.7 хувиар буюу 40 төгрөгөөр буурч, монгол төмс 71.2 хувиар буюу 470 төгрөг, монгол лууван 30.9 хувиар буюу 255 төгрөг, байцаа 5.8 хувиар буюу 85 төгрөг, хүрэн манжин 10.0 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ