...
...

Хар тамхины 11 бүлэглэлийг илрүүлжээ

Сүүлийн үед манай улсад хар тамхитай холбогдох хэрэг гарах нь ихэссэн талаар мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа билээ. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Мөн дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон аж. 
Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ-ын хамтран санаачилсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдэвт үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгуулсан байна. Мөн “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулжээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ