...
...

Хасын Ганхуяг: М.Энхболдыг дэгээдсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

  “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, МАН-ын Бага хурлын гишүүн  Ч.Ганхуяг намын дотоод уур амьсгал, шинэчлэлийн талаар "Өдрийн сонин"-д дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр яриандаа МАН шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх чухал цаг үеийн өмнө ирсэн гэдгийг онцолсон байна. "Шинэчлэлийг хүлээж харж байсан намын олон мянган гишүүд, дэмжигчид, сонгогч иргэд 2016 оны сонгуульд дүн тавьж саналаа өгсөн. Ингээд М.Энхболдын тэргүүлж буй нам 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь намын шинэчлэл хойшоо суусан. Манай намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд аль нэг жилийн өмнө намын дүрмийнхээ заалтыг хойш нь тавьж байгаад УИХ-ын дарга болж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг тавьсан" гэв. Тэрээр сонгуулийн үеэр иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн олон асуултын хариултыг өгч, эргэлзээг тайлахгүйгээр шинэчлэлийг эхлэх боломжгүй гэжээ.

"Сонгуулийн дүн зөвхөн М.Энхболдод ард түмэн дүн тавьсан биш шүү дээ.  М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй. Сонгуульд манай улсын нэр төртэй бүх хүнээр л дэмжүүлж үг хэлүүлж үзлээ. Хөшигний ардуур албан тушаалын томилгоо хийдгийн гор нь өнөөдөр гарч байгаа  байхгүй юу. Ард түмэн сохор биш шүү дээ" хэмээн ярьсан байна. Тэрээр сонгуулийн үеэр М.Энхболдыг хамгийн ихээр дэмжиж байсан гишүүдийн нэг. Х.Баттулгын эсрэг хэвлэлийн хурал хүртэл зохион байгуулж байв.

 

 

Д.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ