...
...

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн,  зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ