...
...

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл багтдаг. Уг ажлын хэсгээс эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж эмнэлэг, сувилал, эмийн сан, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйлчилгээ эрхлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгодог юм.

Өнөөдөр Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх талаар хэлэлцлээ. Мөн цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлагыг өндөрсгөх, байршлыг оновтой болгох талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Хүн эмчилж чаддаггүй хэрэгцээгүй хувийн эмнэлгүүд хяналтгүй олон эмийн сангаас салмаар байна. Тэр олон бариач зариач нар бас юү вэ? Монголын хэрэглээний ангаах ухаан бүр доошоо орчихсон шүү дээ.

  • өнөөдөр хувийн эмнэлэгүүдэд харилцан адилгүй стандарт мөрдүүлэх хэрэгтэй л дээ

  • олон жил ажиллаж байгаа.тогтвортой байгаа эмнэлэгийн тусгай зөвшөөрлийг элдэв бичиг баримт шаардахгүй мөнгө авалгүй сунгаж баймаар юм.120.000 төг төлнө.даатгал.татвар гээд улсад их төлөх юм.тэглээ гээд улс хувиараа юм хийж байгаа дэм тус ёр алгаа.мэргэжлийн хяналт гэж байгууллага.улсын эмнэлэгийн стандартыг хувийн жижиг эмнэлэгт мөрдүүлэх гэж шахах юм.алдаа гомдол ирээгүй бол ирж ялихгүй бичиг.баримтын зөрчилд 1саяаас 1700000 торгууль бичиж дарамтлах юм.үүнийгээ болиочээ.өөрсдөө улсаас цалин авна.бид нар шиг зовж мөнгө олохгүй болхоор хүний ажилд их саад болох юм.торгууль төлөхгүй жаахан удахаар банкны бүх гүйлгээг зогсооно.арай л бишээ.татан буулгавал таарна.

Онцлох мэдээ